ҮНЭ ХАНШ: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх долоо хоногоос 2.8 хувиар тус тус өсжээ
2026/04/08

Үндэсний статистикийн хорооны (ҮСХ) 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна.
Тодруулбал, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх долоо хоногоос 2.8 хувиар тус тус өсжээ.
Нийслэл хотын үнэ ханш:
- Үхрийн мах: 28,328 төгрөг буюу 7.9 хувь
- Хонины мах: 23,724 төгрөг буюу 5.0 хувь
- Ямааны мах: 15,461 төгрөг байна.
Бусад өргөн хэрэглээний барааны хувьд 1-р зэргийн гурил 2,507 төгрөг, сүү (литр) 5,012 төгрөг, элсэн чихэр 4,951 төгрөг, цагаан будаа 4,966 төгрөг, дотоодын төмс 3,156 төгрөгийн үнэтэй байна. Харин АИ-92 бензин литр тутам нь 2,590 төгрөгөөр борлуулагдаж байна.
Аймгийн төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ нийслэлээс ялгаатай тогтжээ. Тухайлбал, үхрийн мах 24,701 төгрөг, хонины мах 19,947 төгрөг байгаа бол 1-р зэргийн гурил 2,841 төгрөг, сүү 4,982 төгрөг байна. Түлш шатахууны хувьд орон нутагт АИ-92 бензин 2,818 төгрөг, дизель түлш 4,280 төгрөгийн үнэтэй байна.









Зочин · 2026/04/09
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/04/09
Худалдаачид арай дур зоргоороо аашлах юмаа.Ер нь наймаачид цалин тэтгэвэр нэмэх сургаар ХҮНС, Махны үнээ өсгөөд ЗАСГИЙН ГАЗРЫН АВЧ БУЙ ШИЙДВЭРИЙ Н эсрэг ажиллаж АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ ШОРООТОЙ ХОЛЬЖ БАЙГАА ГЭДГИЙГ МЭДЭХ ХЯНАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ГАЗАР БАЙНА УУ???? Иргэдийн болон улс орны амьдралыг доройтуулж байгаа нөхдүүд бол худалдааны төвүүд. Хүнсний дэлгүүрүүд шүү.ХҮНСНИЙ үнэ бага л байвал иргэдийн амжиргаа өөдлөж улсын эдийн засаг тогтвортой болно шүү.Одоо бол захын хүнсний мухлаг өдөр бүр цаг дутаад 50 төг 100төгрөг 1000 төгрөгөөр үнэ нэмж байна.Худалдагч нар нь бас дурын үнээ хулгайгаар нэмж байна.Хүүхдүүдээс бол зүгээр л шулж байна.Энэ Бусармаг үйлдлийг таслан зогсоосон цагт иргэдийн амьжиргаа дээрдэх болно.Хятадууд хүнсний зах дээрээ мах ногоо гмэт зшйлд засгаас ҮНЭ тогтоосон байдаг юм билээ хамгийн хямд түүнээс дээш нэг худалдагч зарсан тохиолдолд худалдааны төвмйн үйл ажиллагааг хаах гэх мэт арга хэмжээг ТӨР ЗАСАГ НЬ АВДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР БАЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. БАЯРЛАЛАА
Зочин · 2026/04/08
Үнийн өсөлтийг хянадаг газар сэргийлэхийн дэргэд байгуулж үндэслэлгүй үнээ нэмсэн аж ахуйн нэгж хувь хүмүүсийг өндөр торгууль ноогдуулах хууль эрхийн акттай болж арга хэжээ авч баймаараа