Л.Энх-Амгалан: Энэ жил их сургууль, коллежид элсэж буй залуус 2030 онд төгсөхөд эзэмшсэн ур чадварын 39% нь хэрэггүй болох гэж байна
2026/08/20

2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр оюутан залуусын мэргэжил ур чадвартай холбоотой мэдээллийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах байдлаар хүргэсэн юм.
Тэрбээр "Монгол залуус ур чадварын хоцрогдолд орсон байна. Энэ нь хот, хөдөөгийн сургууль болон төр, хувийн сургуулийн ялгаа зэргээс эхлээд олон шалтгаантай.
Энэ жилийн есдүгээр сард их сургууль, коллежид элсэн орж байгаа залуус 2030 онд төгсөх үед эзэмшсэн ур чадвар чадамжийн 39 хувь нь хэрэггүй болох гэж байна. Тийм учраас 2026 оноос эхлэн их, дээд сургууль, мэргэжлийн коллежид орж байгаа залуус үүнийг онцгойлон анхаарах ёстой юм байна.
Дэлхийн эдийн засгийн форумаас анхааруулсан. Тодруулбал ирээдүйд хиймэл оюун ухаан, их өгөгдлийн мэдлэг чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, аналитик чадвар, тэсвэртэй, уян хатан байх, бусадтай хамтарч нэг нэгнээ ойлгодог, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх эмпати чадвар шаардагдана.
Яагаад нэгдүгээр ангиас кодчиллын хичээл орох гээд байгаа юм бэ, яагаад нэгдүгээр ангиас компьютерын хичээл заах гээд байгаа юм, яагаад гуравдугаар ангиас нь англи хэл сургах гээд байгаа юм бэ гэх асуулт их ирдэг.
Тэгвэл та бүхнээс нэг зүйл асууя. 2026 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд 12 жилийн дараа буюу 2038 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө.
2038 онд их сургууль байвал дахиад дөрвөн жил сурна. Ингээд 2042 онд амьдралд хөл тавина гэсэн үг. 2042 оны технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, их өгөгдлийн эрин үед хүүхдүүд амьдарна. Ийм учраас багаас нь кодчиллын хичээл, компьютерын ухааны хичээл, англи хэлний ур чадварыг олгохгүй бол монгол хүүхдүүд өрсөлдөх чадваргүй гарах бодит эрсдэлтэй.
Иймд хөтөлбөрийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарч байгаа" гэдгийг ярилаа.







Зочин · 2026/08/22
SAWN80955877
Зүчи · 2026/08/21
Тэгээд тэрийг нь мэдэж байгаа юм бол хэрэггүй сургалтын хөтөлбөрөөр хүүхэд сургаж хохироохоос урьдчилан сэргийлээд болиулаач, өөр хөтөлбөрүүд яаралтай боловсруулаад сургаач
Зочин · 2026/08/21
VAWALDAAD SEXSEER ZYGAATSN MASSAJLN UILCHLI80955877
Зочин · 2026/08/21
BOOB XXI BOOW DOLOON ALNI SEXSDMEER SADAR XUCHINDUULI80955877