Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмааг оны өмнө албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас мөнгө завшсан хэргээр АТГ шалгасан бөгөөд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тодруулбал Ш.Хажидмаа нь 2012 онд 1.9 саятөгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, мөн 36.9 сая буюу нийт 71.553.464 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар зарцуулсан нь тогтоогдсон байна.

Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар СХД-ийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон очиж байсан аж. Харин одоогоор Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд ажлаас халагдсан даруй тус дүүргийн Засаг дарга М.Чинболдын орлогчоор томилогдсон байна. Харин Чинболдыг төсвийн мөнгөөр гадаадад зугаалсан гэдгээр нь хүмүүс андахгүй болсон.

Тодруулбал тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлчээр арлын Япон оронд гэр бүлийн хамт долоо хоног амарч зугаалаад иржээ. Тэдний Япон явах виз, онгоцны нислэг, аялалын зардлыг СХД-ийн Засаг даргын Тамгийн газраас гаргасан баримт бий. Тэгвэл төсвийн мөнгөөр туйлдаг энэ нөхөр бусдын мөнгийг залилсан, төсвийн мөнгөөр мөн л туйлж, АТГ-аас арга хэмжээ авахуулж, ажлаасаа хөөгдсөн Ш.Хажидмааг өөрийн орлогчоор хажуудаа авчээ.

Төсвийн мөнгөөр туйлагсад, ийнхүү төрийн байгууллага дамжин явдагийн тод жишээ энэ. Ийм байхад авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг буурахгүй байх нь дамжиггүй. Уг нь Ш.Хажидмааг дахин Төрийн албанд ажиллах эрхгүй болгох ёстой баймаар юм.

Н.Ганаа

Үргэлжлэл бий