|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтай хамтарч ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэв
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Инженер, биологич, орчуулагч А.Юмжээ гуайн бичсэн нийтлэлийн санаа нь Даун хэмээгч англи эмч нээж олсон өвчнөө монголизм гэж нэрлэсэн нь балаг тарьж, тэр цагаас хойш 150 гаруй жил монгол үндэстэн бидний нэр европынхны дунд доог тохуу болж яваа тухай юм.
2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 51 минутад Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ.
"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын айл, өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт улсаас хөнгөлөлт үзүүлдэг.
China Eastern Airlines компанийн 133 зорчигчтой Boeing 737 нисэх онгоц өнөөдөр үдээс хойш Хятадын Гуаньши мужийн нутагт осолдсон тухай тус улсын төв телевизийн суваг сая мэдээлжээ.
Авлигатай тэмцэх газраас 2020 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг үндэслэн Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн онд сахилгын хэрэг үүсгэн шалгажээ.
Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдөр гэрээсээ гарч яваад, сураггүй болсон эмэгтэйн цогцос өнгөрөгч амралтын өдөр олдсон байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдөр болсон шуурхай зөвлөгөөний үеэр Гэр хорооллыг орон сууцжуулах, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслүүдийн талаар Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар мэдээлэл өгөв.
Монгол Улсын 220 гаруй хууль, олон зуун дүрэм журмын сүүл хэсэг (торгох заалт), зүрхэн хэсэг (зөвшөөрлийн заалт)-ийг тасалж өөр хуульд нэгтгэснээр тухайн хуулиудыг зэрэмдэглэж, иргэн бүү хэл мэргэжлийн хүмүүс ч уншаад ойлгохын аргагүй болгож, тухайн хуулийн зорилго болон заалтуудын харилцан уялдаа, хуулийн нэгдмэл хэрэглээ алдагдлаа.
Бүтээн байгуулалт, тендерийн улирал эхэлж байгаа энэ үед дотооддоо үйлдвэрлэдэг цементийн үнэ яагаад хэдхэн хоногийн дотор 30 орчим хувиар нэмэгдэв гэж Засгийн газар сандарч, хяналт шалгалт хийж мэдээлэх үүргийг Шадар сайд холбогдох яам, ШӨХТГ-т өгсөн билээ.
Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газарт очиж хойшлуулшгүй шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.
Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.
Ардын багш, гавьяат багш гээд л багшийн хөдөлмөр зүтгэлийг алдар цол, одон тэмдгээр үнэлсэн нь бий. Гэхдээ би энэ удаад алдар цол, гавьяа шагналын тухай биш, харин багшийн нэр хүндийн тухай ярих гэсэн юм.
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 03 дугаар сарын 16-ний 21 цаг 50 минутад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны дугаар тоотод хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ.
Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Экзекватурыг гардуулан өгснийг Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ.
Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно. Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй ээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн архидалдтай тэмцэх санаачлагад Монголын Залуучуудын холбоо нэгдэж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлж, ард иргэд тэр дундаа залуучуудыг аливаа баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэж өнгөрүүлэхийг уриалж хэвлэлийн хурал хийлээ.
Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 6-нд товлогдоод буй. Тус намын даргад УИХ-ын гишүүн Н.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Өнөөдөр тус намын Сонгуулийн хороо намын даргад нэр дэвшигчдэдээ үнэмлэхийг гардууллаа.
Машин таглаж тавьсан нэгнийгээ зодож амийг нь хөнөөсөн хэрэг саявтар гарсан. Энэ эмгэнэлтэй хэргийн халуун мөр гүйцэд арилаагүй байхад зогсоолтой холбоотой маргааны улмаас нэгнийхээ амийг хохироосон хэрэг гуравдугаар сарын 12-нд гарлаа. Жижигхэн зогсоолын төлөө үл ойлголцож 38-тай залуу өөрийнхөө аав шиг хүний биед халдаж амийг нь хөнөөсөн байна.
Тэрбээр "Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо намын даргын сунгааг зарласан. Дөрөвдүгээр сарын 3-нд дүнгээ гаргах ёстой. Энэ сунгаанд АН-ын гишүүн ямар ч хүн нэрээ дэвшүүлэх боломжтой. Тиймээс би нэрээ дэвшүүлсэн. АН УИХ-д суудалтай нам учраас парламентын гишүүн энэ намын даргалах байх ёстой гэдэг үзэл санаатай хүн.
Тодруулбал, өнгөрсөн Бямба гарагт буюу гуравдугаар сарын 12-ны өдрийн 16:30 цагийн үед Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Орхон аймгийн Онцгой комисс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ.
Эхлээд оршил хэлье. Арай томдсон бол өршөөгөөрэй. 1917 онд зөвлөлт засаг тогтсоны дараа Зөвлөлт Холбоот улс хаант Оросын түрэмгий бодлогыг улам идэвхтэй үргэлжлүүлэв.Хаант Оросын үед 17 дугаар зуунаас эхэлж орос цэргүүд хойд зүгт Шведтэй дайн хийж шведийн Балтийн тэнгисийн орчим нутгийг эзэлж байв.
“Омогшил”, “Хөх Монголын хүчтнүүд”, “Тусгаар тогтнол”, “Эх орон тайван байна” зэрэг эх орон, цэрэг эрийн сэдэвт дуунуудыг ард олныхоо зүрх сэтгэлд эгшиглүүлсэн МУСТА, ая зохиогч, дуучин О.Баянмөнхийг энэ сэдвээс салгаж ойлгох аргагүй.
Хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх нь гэр бүл бүрийн томоохон зорилгын нэг. Гэтэл “Энэ олон сургуулийн аль нь сайн сургалттай вэ” гэх асуудал тулгарна.
Өнгөрсөн долоо хоногт нэгэн эмэгтэй гаалиас бараа бүтээгдэхүүнээ авахдаа лайв хийж, бухимдлаа илэрхийлж буй бичлэг цацагдсан.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт автомашины зогсоолоос болж маргалдан, нэгнийхээ амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2022.03.10/ мэдээлэл хийв. Тэрбээр энэ үеэр үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд энэ сардаа багтан шилжинэ гэж мэдэгдлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа эрэгтэйчүүдтэй холбоотой зарим мэдээллийг танилцуулсныг хүргэж байна.