Жихүүцмээр
Солонгост ирсэн “биегүй зүрх”

Солонгост ирсэн “биегүй зүрх”

  • 2016/08/12
  • 3

Өчигдөр оройны 19.00 цагийн нислэгт суугаад нэг л мэдэхэд Солонгос улсад буучихлаа. Одоо яах вэ, хаа хүрэх вэ. Ер нь зүрхээ л дага гэсэн.

Ингэж "АЗ нь ГИЙНЭ" гэж байх уу?

Ингэж "АЗ нь ГИЙНЭ" гэж байх уу?

  • 2016/08/12
  • 17

Өнөөдрийг хүртэл иргэд сугалаатай баримтаа бүртгүүлсээр байгаа билээ. Тэгвэл энэхүү хуулийн хэрэгжилтийн буянаар хэсэг хүмүүсийн "АЗ, ОД" гийсээр явна.

ШШГЕГ-ын даргын марафон эхэллээ...

ШШГЕГ-ын даргын марафон эхэллээ...

  • 2016/08/12
  • 6

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 10 өдрийн хуралдаанаар гурван яамны дэд сайд, зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Харин бусад буюу үлдсэн агентлагийн дарга нарыг хэзээ томилох вэ гэсэн хүлээлт олны дунд бий боллоо. 

“Доён” Болдыг цагдан хорьж,   эрүүгийн хэрэг үүсгэлээ

“Доён” Болдыг цагдан хорьж,   эрүүгийн хэрэг үүсгэлээ

  • 2016/08/12
  • 28

2016.06.17-ны Туул голын эрэг дээр “Доён” хочит Болд гэгч этгээд бусадтай архидан согтуурч яваад “Макаров" маркийн гap буугаар уусан архины шилээ буудаж тоглон улмаар ойр хавьд голын эргээр салхинд гарч байсан иргэд рүү 20-30 гаруй удаа буудаж танхайрсан байна.

Хөтлөгч П.Одгэрэлийн "ханхүү"

Хөтлөгч П.Одгэрэлийн "ханхүү"

  • 2016/08/11
  • 3

UBS телевизийн, тэр дундаа “Universe best songs” наадмын хөтлөгч гэдгээр нь Одко буюу П.Одгэрэлийг хүмүүс андахгүй таних болсон. Тэрбээр бага байхдаа их дотогшоо хүүхэд байсан гэдэг. Тэмдэглэл хөтөлж түүнийгээ хүн харчих вий, уншчих вий гэж бодоод байнга нуудаг нэгэн байжээ. Оюутан байхдаа рок хөгжим их сонирхдог, зураг их зурах дуртай байсан гэнэ. “Universe best songs” наадмыг хөтлөн олны танил, нэртэй хөтлөгч болж өдгөө UBS music сувгийн захиралаар ажиллаж байгаа П.Одгэрэлийн хувийн зургийн цомгоос сонирхуулья.

Баялагийн хараал буюу Ховдчуудын сүйрэл

Баялагийн хараал буюу Ховдчуудын сүйрэл

  • 2016/08/11
  • 5

Харин дэлхийд байгалийн баялагаараа толгой цохих Монголчуудад л энэ байгалийн баялаг гээч нь зохихгүй бололтой. Манайхан байгалийн баялагаа ашиглаж байгаа ч эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаггүй, уул уурхай дагасан ямар ч хөгжил байхгүй гэхэд хилсдэхгүй

Ж.Батзандан: Энэ байдлаараа бол Ардчилсан Нам шинэчлэгдэж чадахгүй

Ж.Батзандан: Энэ байдлаараа бол Ардчилсан Нам шинэчлэгдэж чадахгүй

  • 2016/08/11
  • 3

 “Ардчилсан дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын талаар хоёр сарын хугацаанд үндэсний хэлэлцүүлгийг хийх ёстой. Хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргээр хийх ёстой. Наймдугаар сарын 25-нд товлосон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар

Танилц: Дэд сайд, агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид

Танилц: Дэд сайд, агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид

  • 2016/08/11
  • 3

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 10 өдрийн хуралдаанаар гурван яамны дэд сайд, зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томилсон. Дэд сайд болон агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийн танилцуулгыг хүргэж байна.

Хаалттай наадмын хачин жигтэй явдлууд

Хаалттай наадмын хачин жигтэй явдлууд

  • 2016/08/11
  • 9

“Даншиг наадам Хүрээ цам”-аар энэ зуны цэнгэл наадам үндсэндээ шувтарч байна. Одоогийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас дан ганц Говьсүмбэр л тодорхойгүй шалтгааны улмаас улсын баяр наадмаа хойшлуулсан дуулдана. 

Хувьцааны мөнгөө аваагүй иргэдийн анхааралд!

Хувьцааны мөнгөө аваагүй иргэдийн анхааралд!

  • 2016/08/11
  • 22

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өмнөх засгийн газрын үед хэрэгжиж  эхлээд байсан ДӨРВӨН сайн хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа”

Зүрхээ дагах уу, гэр бүлээ аврах уу, аль зөв сонголт вэ, туслаач

Зүрхээ дагах уу, гэр бүлээ аврах уу, аль зөв сонголт вэ, туслаач

  • 2016/08/10
  • 44

Би эхнэртэй, хүүхэдтэй. Энгийн сайхан л амьдарч байлаа. Гэтэл саяхан хэтэрхий ихээр хайрлаж, сэтгэл дотроо бодож явдаг бүсгүйтэйгээ тааралдлаа.

Хүн амын дунд цусны өвчлөл нэмэгдэж байна

Хүн амын дунд цусны өвчлөл нэмэгдэж байна

  • 2013/08/20
  • 5

Манай улсад цусны өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай өсч байгаа тухай телевизээр мэдээлж байна. Мөн уг өвчнөөр хорвоог орхиж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг ч онцоллоо.

Орондоо модон царайлаад байгаа хайртай залуугаа яах вэ

Орондоо модон царайлаад байгаа хайртай залуугаа яах вэ

  • 2016/05/29
  • 12

 Би нэг залуутай үерхээд хэдэн сарыг үдэж байна.

Төрийн алба хаагчид цалингаа нэмүүлэх эрхтэй, хувийн хэвшлийнхэн цаашаа

Төрийн алба хаагчид цалингаа нэмүүлэх эрхтэй, хувийн хэвшлийнхэн цаашаа

  • 2016/08/09
  • 16

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан, хүлээгдэж буй асуудлаар Засгийн газарт хүргүүлсэн санал МҮЭ-ийн холбооноос иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын хувьд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлзлцээр, Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн төрийн залгамж чанар, улс төр, нийгэм, эдийн засаг, иргэдийн хөдөлмөр, аж байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудлуудыг хүргүүлж байна. Хямралын нөхцөлд ажилчдыг цомхотгохгүй байх бодлого баримталж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь үндэслэлгүй халж, сольж төрийн байгууллагуудын залгамж чанар, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахгүй байх. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээр болох “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолын 1.10 дахь заалтыг хэрэгжүүлж Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг авч иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа иргэдийн нийгмийн хамгаалал, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар ядуурал, орлогын хомсдолыг арилгахад чиглэсэн бодлого баримтлах, Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлтөөс хамгаалж жил бүр индексжүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох төсөвт тусгаж байх асуудлыг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индөксжүүлэх хууль гарган зохицуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, зах зээл дээр хэрэглэгчийг хамгаалах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн "Үнэ бүрдэлтийн тухай хууль"-ийн төслийг нийгмийн түншүүдтэй хамтран боловсруулах. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтыг харгалзан дотоодын түлш шатахуун, бензиний үнийг бууруулах. Эдийн засгийн хямралын үед тогтвортой, бүтээмжтэй, баталгаатай зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг хангасан ажлын байрыг олноор бий болгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн бүгээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг асуудалд онцгой анхаарсан бодлого хөтөлбөрийг нийгмийн түншлэлийн талуудтай хэрэгжүүлэх. Эдийн засгийн хямралыг даван туулахад иргэн бүрийн хүч, сонирхол, идэвх чармайлтыг дэмжих, оролцооны эдийн засгийг хөгжүүлэх, компанийн нийгмийн хариуцлагыг бодитой болгохын тулд ажиллагчид, тэдгээрийн гэр бүлийн хүмүүсийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, ажилтанд цалингаас өөр орлогын шинэ эх үүсвэр бий болгох үүднээс “Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр /ESOP/-ийг хөгжингүй орнуудын туршлагаар хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг буй болгох асуудлыг шийдвэрлэх. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81, “Хөдөө, аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129, “Нийгмийн хамгааллын тухай” 102 дугаар Конвенцуудад нэгдэн орох. ​ Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөөлөлтэй холбогдуулан нийгмийн түншүүд болох МАОЭНХ, МҮЭ-ийн холбооны саналыг авч тусгах. Эдгээр саналуудыг нухацтай судлан үзэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын читэлээр Засгийн газрын шинэ бодпого, зорилтыг тодорхойлон хэрэгжүүлэхдээ анхааран үзэж нийгмийн түншпэлийн хүрээнд МҮЭ-ийн холбоотой идэвхтэй ажил хэрэгч хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.