100  айлын орчимд хүн буудуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Эл хэргийн талаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд өнөөдөр өглөө 06:15 цагаас "Толгойдоо цус болсон хүн хэвтэж байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Ингээд уг дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газарт үзлэг шалгалтыг явуулсан. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс дээрх хэргийн талаар тодруулахад, "2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр буюу өнөөдөр цагдаагийн байгууллагад иргэнээс дуудлага ирсэн. Уг дуудлага нь 100 айл орчим эрэгтэй хүн толгойноос нь цус гарсан байдалтай хүн нас барсан байна гэсэн. Дуудлагын дагуу хэргийн газарт  холбогдох албаныхан очиж үзлэг хийсэн. Урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй. Энэ хэрэг дээр Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн мөрдөн шалгах газраас хэргийн газар үзлэг хийгдэж байгаа. Ийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Өнөө өглөө 6 цагийн орчимд тухайн газарт явж байсан иргэд энэ гэмт хэргийг гарсан эсхүл сэжигтэй этгээд машинд нь суусан байвал цагдаагийн газарт мэдээлэл өгөхийг хүсэж байна. Энэ хэргийг илрүүлэн ажиллахад хамтарч ажиллахыг олон нийтээсээ хүсэж байна. Мэдээллээ 102 дугаарт өгнө үү" гэлээ.

Хэргийн газрыг битүүмжилсэн тул мэдээлэл өгөхгүй гэв

Шуурхай мэдээ: 100 айлын орчим хүн буудуулсан хэрэг гарчээ