Телевизийн шоугаар олны танил болсон Ким Кардашиан амрагийн явдалаараа алдартай нэгэн. Тэрээр өнгөрсөн жил НБА-гийн сагсан бөмбөгийн тамирчин Крис Хампрейстэй гэрлэсэн хэдий ч бараг сар хүрэхгүй хугацааны дараа гэрлэлтээ цуцлуулан шуугиан дэгдээсэн.

Харин үүний дараа удалгүй дуучин Кэйни Уэсттэй нэг гэрт орсон бөгөөд одоо харин тэрээр бие давхар болжээ. Сүүлийн үед ихээхэн жин нэмж байгаа ч тэрээр өөрийн энэ байдалдаа тийм ч санаа зовнихгүй байгаа гэж хариулж байсан билээ. Ингээд тэрээр нэгэн арга хэмжээний үеэр хэрхэн ирснийг сонирхуулж байна.