Facebook компани Хятадын "HUAWEI" компанид хориг тавьж байгаагаа өчигдөр зарлажээ. Ингэснээр "HUAWEI" компанийн шинэ гар утаснууд Facebook аппликэйшнгүй үйлдвэрээс гарах юм.

Гар утас үйлдвэрлэгчид Facebook компанитай тохиролцсоны үндсэн дээр Facebook-ын аппликэйшнийг шинэ утсан дээрээ цаанаас нь суулгаж өгсөн байдаг. Тэгвэл HUAWEI-н шинээр гарах утаснууд Facebook аппликэйшнгүй гарахаар болж байна. Мөн Facebook компанийн эзэмшдэг Instagram, WhatsApp үйлчилгээний аппликэйшнүүд ч хоригт багтжээ.

Шинэ гар утас авсан хэрэглэгчид аппликэйшныг өөрөө нэмж суулгах боломжтой. Гэхдээ удахгүй наймдугаар сараас Google компанийн хориг үйлчилж эхлэхэд HUAWEI гар утаснууд Play Store дэлгүүрээс таслагдах тул нэмж суулгах ч боломжгүй болох юм.