Одоогоос хоёр жилийн өмнө "Хамгийн хөөрхөн охин" нэртэй найруулагч Т.Таванбаярын дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болсон. Тус кинонд гол дүрийг бүтээсэн хөөрхөн охин бол Б.Ану-Үжин.

Тэрбээр  Испани улсын Барселон хотын Театр урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг юм. Өчигдөр нээлтээ хийсэн МҮОНТВ-ийн бүтээл "Хамгийн азтай үе" хэмээх бүтээлд тогложээ. Орчин цагийн залуусын хайр дурлал, амьдралын хэв маягийг гэгээлгээр харуулсан аж.