Баяр наадам, амралт зугаалгын өдрүүдэд иргэд гол ус барааддаг. Хэдийгээр болзошгүй эрсдэлээс сэргийлж цагдаагийн байгууллагаас морьт эргүүл, ОБЕГ-аас завьт эргүүл гаргасан ч иргэд тавьсан шаардлага биелүүлэхгүй байгаа аж. 

Өчигдөр л гэхэд Туул голд хоёр хүн живж нас барсан бол өнөөдөр нэг хүн живж нас барсан байдалтай олджээ. Одоогоор хэргийн газарт үзлэг хийгдэж байгаа юм.