Сүүлийн жилүүэд манай улсад автомашины тоо нэмэгдэхийн хэрээр үүнийгээ дагаад олон зүйлийн хэрэглээ болон асуудал гарч байгаа. Үүний нэг бол автомашины улсын дугаарын шинэ стандарт мөрдөгдөх тухай яриа.

Шинэ стандартын дагуу улсын дугаарын дөрвөн тоог өөрчлөхгүй, харин ард нь байрлах үсгийг цөөрүүлсэн. Тодруулбал, өмнө нь улсын дугаарт 25 үсэг ашиглахаар баталсан байдаг. Ю, Ё, Ы гэх мэт үсгийг оруулдаггүй. УБ гэсний араас А, Б, В, Г гээд 25 үсэг байрладаг байсан. Шинэ журмаар УБ-гийн араас 25, УН-гийн араас 25 үсэг шивэхээр нийт 50 серийн дугаартай болно.

Нэг серийн дугаар 9999 давтагдана гэсэн үг. Харин шинэ стандартаар улсын дугаарт дөрвөн тоо, 13 үсэг оруулахаар төлөвлөсөн тухай ЗХТЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлж байв.

Тиймээс энэ стандартын дагуу УАА шинэ сери өнөөдрөөс хэрэглээнд гарах бөгөөд импортоор орж ирж буй машинд уг шинэ серийг олгоно. Ингэхдээ онлайнаар олгохоор болсон тухай эх сурвалж мэдээллээ.