Улиран одож буй энэ долоо хоногт улс орон даяар олон үйл явдал хөвөрлөө. Нийгэмд Наймдугаар сартай золгосон даруйд  усархаг бороо орох болсон. Тэгвэл энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас барилгын компаниудын барьж буй барилгыг шалгаад авсан гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр, баригдаж буй барилгаас үүдэж иргэд хийгээд улс багагүй хохирол амсав. Хяналт тавих газраасаа том толгой гаргаж буй барилгын компаниудыг цаашид хэрхэх вэ?

Манай улсад зам тээврийн ослоор амиа алдсан гэх харамсалтай мэдээ өдөр бүр дуулдаж байна.  Төмөр хүлэг хөлөглөсөн, өөрсдийгөө илүү амьтай аятай бусдын амь насанд заналхийлж буй дүрэм зөрчсөн жолооч нарыг яах вэ?  Жолооч нарт илүү амь байдаг уу

“Cити молл” цогцолбор барилга ХАБ хангаагүйгээс 17 настай хүү амиа алджээ. "Тайм констракшн” ХХК-ны захиалгаар Титан таур констракшн, “Ти Жи К” ХХК-ниудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд барьж байсан цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс 2019 оны 08 сарын 20-ний өдрийн 11цаг 10 минут орчимд осол гарчээ. 
“Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхарын хамгаалалтгүй лифний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах үед “Сити молл” цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ.

Улс төрд Сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа загнаж, аман байдлаар үүрэг өгдөг болсон бололтой. Тухайлбал, Ч.Улаан сайдыг "махны үнийг нэмэгдүүлвэл өөрөө хар толгойгоороо хариуцаарай" загнаж байгаа нь олон иргэдээс алга ташилт авч байгаа хэдий ч нөгөө талд ажил хэргийг үндсэн хуулийн дагуу явуулахгүй байна хэмээн хуульчид үзэх болжээ. Ерөнхий сайдаа амаараа бус үйлдлээрээ ажлаа харуулах хэрэгтэй болов уу

Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүний хамаарал бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая Архангай аймагт олгогдсон 13 тусгай зөвшөөрөлтэй газрууд ын үйл ажиллагааг цуцалснаа мэдэгдлээ. 

Тодруулбал арын сайхан хангайг 10 жил хууль бусаар ухаж "БУЛШНЫ НҮХ" болгосон гэх Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүнийг өнгөлөн далдаж байсан ах дүүсийнх нь компаниудын бүх тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ". Үүний ард найман  УИХ-ын гишүүн хамааралтай гэх мэдээлэл байгаа юм.

Архангайн цуцлагдсан 13 тусгай зөвшөөрөлтэй газрууд:
Өлзийт тээл - 2422 га
Өлийн гол - 373 га
Шийртийн салаа - 173 га
Өлийн голын адаг - 539 га
Бодонтын ам - 739 га
Гүүтийн ам - 114 га
Харгуйтын ам - 323 га
Өлзийт тээл 2 - 1652 га
Улаан чулуут - 144 га
Ястын гол - 366 га
Ар чулуут 1 - 141 га
Өлийн гол 1 - 1417 га
Гүүтийн амны адаг - 49 га

Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүний хамаарал бүхий бусад компаниуд дээрх газруудыг 2040 он хүртэл эзэмших эрх авсан байжээ. Төр Ц.Мянганбаяраас "байгалийн бүх хохирлоо нэхэж, шүүхэд өгөх болно" хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. 

Эдийн засаг: Засгийн газрын бонд, түүний худалдан авалт, зарцуулсан хүү, төлбөрийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хийсэн байна. Уг тайланд Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл өрийн удирдлагын стратегийн  баримт бичигт заасан түвшинээс хэтэрсэн болохыг хүргэж байна. Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл өрийн удирдлагын стратегийн  баримт бичигт заасан түвшинээс хэтэрчээ 

Хүнээсээ 20 дахин олон малтай Монголд мах шиг үнэтэй зүйл алга. 66 саяар тоологдож буй сүрэгтэй хэр нь нэг кг үхрийн мах 14 мянгаас буусангүй. Хонины мах ч 10 мянгаас хөдөлсөнгүй. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн оршин суугчид ийнхүү шинэ шөл уух “тасалбар”-аа үнийн хөөрөгдөл, төгрөгийн ханшийн уналтад суйлуулаад дуусч байна. Гадаад зах зээлээс хамааралтай, дотоодын үйлдвэрлэлийн эрэлт гэхээр олигтой нүд торох зүйлгүй Улаанбаатарт энэ бол том хямрал. Төгрөгийн ирээдүй бүрхэг байна

Спорт: Өсвөрийн тамирчид зургаан алт хүртэв. Олон улсын хүүхдийн спортын 9-р наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна. Монгол улсын баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баг, ОХУ-ын Буриадын баг, Чита хотын 1-р, 2-р баг, Саха Якут, Забайкалын хязгаарын баг тамирчид оролцож байна . Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 6 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна. 
Тэмцээний дүн:

Хөнгөн атлетик 
М.Нандингоо 100м-хүрэл медаль

Жүдо бөх 
46 кг Т.Түмэнжаргал-Алт
50 кг Д.Энхбилэг-Алт
66 кг Ч.Эрдэнэтулга-Алт
73 кг А.Өсөхжаргал-Алт
44 кг А.Нямхишиг-Алт
48 кг О.Оюунгэрэл-Алт 
63 кг М.Тунгалаггартаам-Мөнгө
55 кг. Б. Баярбаясгалан-Хүрэл 
60 кг Ө.Бямбасүрэн-Хүрэл
52 кг. Б.Энхгэрэл-Хүрэл
63 кг Э.Анужин-хүрэл медаль тус тус хүртлээ.