Өчигдөр Улсын тэргүүний 84-р сургуулийн School Police хийж байсан нэгэн аав сошиалд сурагчдад үдийн цайнд өгдөг таргийг зориулалтын биш саванд савлаж түгээдэг болохыг нийтэлсэн юм. Тодруулбал, сурагчдын үдийн цайнд өгдөг таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг  байсныг зургаар баримтжуулснаа оруулсан. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу НМХГ-аас шалгалт хийжээ. 

Уг шалгалтаар  “Коко дисерт” ХХК барилгын материалын хортой саванд зөөдөг байсан нь нотлогджээ. Иймд үдийн цайнд сурагчдад өгч байсан зориулалтын биш савыг нь шинжилгээнд өгсөн байна. Түүнчлэн дээрх компанийн гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.