Бурхан хүссэн болгонд нь хүүхэд заяадаггүй юм байна лээ. Ханьтайгаа хамт амьдраад 5жил болсон ч бурхан бидэнд хүүхэд заяагаагүй юмаа.

Гурван ч удаа жирэмсэн болсон боловч азгүй ч гэх үү бүтэлгүй ч гэхүү бурхан буцаагаад л авчихсан юм. 2016онд би жирэмслээд хүсэн хүлээсэн үрээ 10сар хэвлийдээ тээсний эцэст халуун энгэртээ тэвэрч чадалгүй төрхийн хүндэрлээр алдчихсан юм. Үр хүүхдээ алдана гэдэг эх хүний хувьд үнэхээр хүнд байдаг юм байна лээ. Эмнэлэгт олон хоног хэвтсээн.

Хажуу өрөөнд маань нэг ядруухан амьдралтай бүсгүй хөхөнд нь сүү орохгүй хүүхэд нь өдөр бүр л уйлж өөрөө ч дагаж уйлж суугаа харагддаг байлаа. Би ч гэрээсээ ирсэн хоолыг хувааж идээд л хоёулаа сэтгэлээ уудлан хааяа ярилцана. Намайг хүүхдээ алдаад хэцүү байхад тэр бүсгүй тайтгаруулж хүүхэд өргөж авах талаар бодож байсан уу гэж асууж бсан юм. Би ч надад хүүхдээ өгөх хүн байвал насаараа бүхнээ зориулж хайрланадаа гэж хариулж билээ.
Тэр бүсгүй 3 сайхан хүүхдийн ээж тэр үед 4дөх үрээ өлгийдөж авсан нь тэр байж. Эмнэлэгээс гарах өдөр тэр бүсгүй над дээр ирээд үрийн заяа чинь тэгшрэх болтугай би таньд хүүхдээ өгөе хүүхдийг минь өргөж аваач гэж хэлсэн. Тэр үед би үнэхээр их баярлаж билээ. Хөөрхөн охиноо өргөж аваад эх хүн байхын жаргалыг би мэдэрсэн дутууг минь гүйцээж дундуурыг минь дүүргэж ирсэн болохоор охиндоо хэмжээлшгүй их хайртай. Бас охин минь Булган сүүлээрээ 2ихэр дүү дагуулж аав ээждээ хэмжээлшгүй их баяр баясал бэлгэлсэн юм. Хүнд хүн илүүдэдгүй юмаа гэж би хэлэх дуртай.