Орон нутгийг зорьж буй жолооч нар техникийн бүрэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой явахыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. 

Цаг агаарын байдлын улмаас  орон нутгийн зарим замд  халтиргаа, гулгаатай болсон. Төв, Дундговь аймгийн чиглэлийн авто замд мөсөн гадаргуу үүсч халтиргаа, гулгаатай болсон тул тухайн чиглэлд зорчих гэж буй иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлж байна.