Филиппины Параньяке хотод “Miss Earth 2019” гоо бүсгүйн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Пуэрто-Рикогийн Мисс Нелли Пиментел түрүүлж, АНУ-ын Мисс Эмани Дэвис хоёрдугаар байрт, Чехийн Мисс Клара Ваврушкова гуравдугаар байрт шалгарчээ.

Тэмцээнд нийт 85 улсын мисс оролцсон юм. Монголыг төлөөлсөн загвар өмсөгч Ц.Аззаяа үндэсний хувцас, авьяас гэсэн хоёр төрөлд түрүүлсэн билээ. Ингээд түүний тэмцээний үеийн гэрэл зургаас хүргэе.