Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой, удаа дараагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүллээ.

Тодруулбал энэ сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газарт хулгайч орж олон тооны гар утас, компьютер, бусад эд зүйлс хулгайлсан гэмт хэргийн дагуу эрэн сурвалжлах ажлыг шуурхай, тасралтгүй зохион байгуулсны үр дүнд уг хэргийг 36 настай, эрэгтэй Г нь үйлдсэн болохыг олж тогтоосон байна.

Уг хэргийг үйлдсэн Г нь өмнө нь тус барьцаалан зээлдүүлэх газарт хулгайн гэмт хэргийн замаар олсон эд зүйлсээ барьцаанд тавьж байсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн орон байрны хулгайн 8 гэмт хэргийг үйлдсэнийг тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.