Австрали улсад сайн үйлсийн төлөө хандив цуглуулах зорилготой авто салбарыг сурталчилсан “Miss Auto D’Elligance 2019” тэмцээнд монгол мисс Д.Шүрэнцэцэг тэргүүн байр эзэлж,  титмийн эзэн болжээ.

Мисс Д.Шүрэнцэцэг Австрали улсад ажиллаж, амьдардаг бөгөөд дауны синдромтой хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд туслах аянд хандив цуглуулах зорилготой уг тэмцээнд ийн амжилттай ажилласан байна. Энэхүү тэмцээн нь анх удаагаа Дэлхийд зохион байгуулагдав.