Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжээ төлөлгүй, тэдний эрхийг зөрчиж буй хариуцлагагүй эцэг, эхийн нэрсийг зарлажээ.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад "Эдгээр хүмүүсийн ихэнх нь оршин суугаа хаяг дээрээ байхгүй. Жил зургаан сарын өмнөөс эрэн сурвалжлагдаж эхэлсэн" гэлээ.

Эхний ээлжинд эрэн сурвалжлагдаж буй 233 иргэний нэрийг зарласан бөгөөд цаашид ШШГЕГ-тай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж.

Жил ирэх тусам хүүхдийнхээ эрхийг зөрчиж, хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг эхчүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм.

Тухайлбал, 2018 оны байдлаар улсын хэмжээнд 91,503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72,000 гаруй нь эмэгтэйчүүд байна. Жагсаалтаас үзвэл, дээд тал нь 435 сар буюу 36 жил 25 сар хүүхдийн тэтгэлэг төлөөгүй болон хуримтлагдсан төлбөрийн дүн нь 45 саяд хүрсэн эцэг, эх багтжээ.

Хүүхдийн тэтгэлэгээ төлөөгүй эрэн сурвалжлагдаж буй эцэг, эхийн нэрс: /