Сайн байна уу? Залуухан хос байна.Нөхөр бид 2саяхан алаг хөөрхөн үрийн зулай үнэрлээд 4сар болсон байна.Анх үрээ өлгийдөн аваад ихэл аз жаргалтай мөчүүд маань хором хормоор үгүй болж байгаа мэт надад санагддаг боллоо.

Яагаад гэж үү? Би нөхөртэйгээ айлын карма өрөөнд амьдардаг нөхөр маань гэв гэнэт л ууж эхэлсэн. Би ч нэг хэсэг уурлалаа хүүхдийнхээ хажууд уулаа энээ тэрээ гээл. Төд удалгүй намайг 2сар гарантай байхад гар хүрч эхэлсэн тэр л өдрөөс эхлэн миний хар бараан өдрүүд маань эхэлсэн.

Би ч анх надад гар хүрэнгүүт гэрлүүгээ явсан ээж эгч маань намайг ирж авсан. Гар хүрсэнийхээ маргааш нь намайг уучлаарай гэж их уучлалт гуйсан би тоогоогүй ээ. Тэгээд би одоо л их юм ухаарлаа хүү та 2-ынхоо төлөө хичээх болно гэж гуйж байгаад ирүүлсэнийхээ дараа бас удалгүй 10 хоносоны дараа дахин ууж орж ирж агсан тавин надад гар хүрсэн, намайг зайл гэж хөөн элдвээр харааж зүхсэн. Би шууд л нөхрийнхөө эгч рүү залгаад ингээд байна одоо би тэсч чадахгүй гэж хэлэхэд эгч нь та 2т 2ууланд чинь буруу байна, маргааш та 2 ярилц гэж хэлсэн.

Маргааш нь би ярилцаад бас л уучлаарай би дахиж ингэхгүй гээд уучлалт гуйгаад байхаар нь хүүгээ өвлийн хүйтэнд наашаа цаашаа авч яваад яахав дээ, эгч нь ч гэсэн дүүдээ юм хэлсэн болохоор нь бас өөр болох юм болов уу гэж бодоод тэвчээд байсан.Тэгэхэд дахиа л нөгөө архи би бас л уурласан, хүүхдийн хажууд уулаа гээл тэгээл хэрүүл өдөөд хөөж туугаад байхаар нь харанхуй шөнө бас хүүхдээ аваад унаа тэрэггүй яаж явах билээ гэж бодоод гэрийнхээ халаадны өмдөө куртик 2 өмсөөд гадаа 15 минут болоод орсон чинь хаалга цоожилчихсон 2 цаг орцонд суусны дараа гарч ирсэнээ чи уучихсан юм уу гэж надаас асууж билээ.

Тэгээд ч болоогүй ээ, орж хүүхэд хөхүүл гээл аваад орсон. Маргааш нь явъя гэсэн ч надаа унаа олддоггүй. Эмэгтэй хүний ганц сул тал гэр бүлтэй болохоор найз нөхөд ч ховор болчихдог юм байна лээ. Тэгээд тэр явдлыг нь эгчид нь хэлээгүй ээ, эгч нь бас надтай адилхан нялх биетэй болохоор.

Маргааш нь би нөхрийгөө ажлаас нь бууж ирэхээр нь хадам руугаа хүүгээ аваад очсон. Хадам ээж маань намайг төрсөнөөс хойш 3 сар гаран миний хүү дээр ирээгүй. Нөхөр маань миний хүү дээр ирэхгүй юм уу гэхэд очиж яах юм гэж хэлж байсан. Би эх хүн болчихоод за яршиг даа гээл очсон. Тэгээд удалгүй гэрийн хүнс дуусаад цуглуулах гэсэн нөхөр ажил тэмцээн гээд надад олдоггүй ээ. Харин хадам маань ирж 2 цаг харж өгсөн. Би их баярлаад хүнсээ цуглуулж ирээ л ээж би таньд оймс авсан алийг нь өмсөх үү аль нэгийг нь сонго гээл хэлтэл өөдөөс авахгүй ээ гэж үү. Урам хугарсан мөртлөө энэ гоё дулаахан гээд өгөхөд дурамжхан л авсан.

Би хоол хийж өгөөд цамц нтрийг нь угаагаа л байж байтал нөхөр бас л согтуу орж ирсэн. Би ч юм дуугарсангүй, хадам ээж маань байгаа юм байна, 2 3 үг хэлэх юм болов уу гэж бодсон чинь харин ч эсрэгээрээ. Намайг доромжлоод хөөгөө л хар яар гэж харьцаж байхад орон дээр инээгээд сууж байсан. Би ч хүүгийнхээ хажууд хэрэлдээд яахав хадам байгаа юм чинь удалгүй гайгүй болчих байх гээд дэлгүүр орчихоод ирсэн чинь Хүү маань хадам маань нөхөр маань байдаггүй шүү.

Ядаж байхад миний утсыг нөхөр аваад явчихаж, би сандраад шоконд ороод л хүн гуйгаад хадмын дүү рүү нь очоод болсон явдлаа хэлээ л уйллаа. Тэгээд л хадам ээжийн дүү нь залгаад л та хаана байна гэсэн чинь хотод байна, хүүхэд яасан гэсэн би мэдэхгүй гэж авдаг юм. Би дахиж дүүгээр нь залгуулаад яриулсан чинь охиныхоо гэр рүү хүүхдийг маань аваад явж байсан байгаа юм даа шөнөөр. Би уйлаад, хүүг маань яг одоо аваад ир гэсэн чинь чи яах гэж гарч явсан юм гэдэг байгаа. Миний бие сонин болоод л золтой ухаан алдчихаагүй, хамаатны ахыгаа машин олоод өг гээд гуйгаад машин олуулж аваад гарлаа.

Нөхрийнхөө эгчийнд очсон хонхыг нь дарсан онгойлгодоггүй, дахиад дарсан нөхөр нь хаалга тайлж өгч байна. Хүү хаана байна гэсэн усанд оруулж байна гэж авдаг юм. Хадам ээжийгээ хартал юу ч болоогүй хүн шиг унтаад л байж байсан.

Би ороод л хүүгээ аваад явъя гэсэн чинь өгөхгүй гэж нилээн юм болж байж хүүгээ авч явсан. Би гэдэг хүн ээж болсон өдрөөс хойш ээжийгээ зовоохгүй очиж сэтгэлийг нь шархлуулахгүй нүдэнд нулимстай байхыг нь харахыг хүсэхгүй дээ л эдгээрийг тэвчсэн цаашдаа би яах ёстойг минь та нар минь зөвөлгөө өгч туслаач. Тэвчээртэй уншсан та нартай баярлалаа