Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа коронавирусээр халдварласан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа билээ.

Тэгвэл манай улсад өнөөдөр /2020.01.23/ коронавирусээр халдварласан сэжигтэй иргэн орж ирсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тус иргэн Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор автобусаар зорчиж, хил нэвтэрчээ хэмээн хэвлэлээр цацагдав. 

Тэгвэл энэ талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр "Зам-Үүдээр Өвөрмонгол хоёр иргэн халуурсан байдалтай орж ирсэн. Эдгээр иргэдтэй хамт явсан хүмүүсийг тусгаарлан шинжилгээ авч, тандалт хийсэн байна. Одоогоор бол коронавирус гэж тогтоогдоогүй. Халуурсан тохиолдлыг л барьж авч тандалт, судалгаа хийлээ. Хил гаалийнхан хяналтаа чангатгаж ажиллаж байгаа" гэлээ.