Харпер Фой хэмээх дөрвөн настай охин Арлекин гэх арсьны өвчтэ ажээ. Уг өвчинтэй хүний арьс  энгийн хүнийхээс 10 дахин хурдан гууждаг бөгөөд удаан төлждөг. Үүний улмаас улаан биетэй харагддаг байна. 

Охин анх төрөхдөө харь гаригийн хүн шиг царайтай байсан бөгөөд эмч нар охиныг удаан амьдрахгүй гэдгийг хэлж байжээ. Харин охин хэдийнэ дөрвөн нас хүрээд зогсохгүй загвар өмсөгч болжээ. Өдгөө охин дуртай ажилдаа шамдан завгүй ажиллах болсон. 

Хэдийгээр хүмүүс хүүхдээ охинтой нь тоглуулахыг хүсдэггүй ч охины ээж үүнд огт эмзэглэдэггүй. Тэрбээр охиноо өдөрт 4 удаа тосолж, тогтмол усан оруулдаг байна. Ингэж тэрбээр охины арьс хуурайшилтийг дардаг байна.