Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэж байна.

Нийгэм: Бардам ам, шалдан гуя Б.Энх-Амгалан

“Би өөрөө жолоочийн хүүхэд. Миний бага нас дандаа жолоочийн кабинд, аавынхаа хажууд өссөн. Энэ салбарыг тодорхой хэмжээгээр гадарлана” хэмээн мэдлэггүйгээ, мэргэжлийн бусаа зарлан хээвнэг ярьж байсан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажил бүр нь маш нарийн тооцоо, судалгаатай явдаг энэ салбарыг удирдахад дэндүү жулдаж байна. 

Бизнесийн салбараас улс төрд орж ирсэн түүнд төрийн алба, тэр дундаа төрийн сайдын сэнтий хүнддэж байна. Хариуцсан ажил нь зуун задгай, нэг ажлаа гараас гаргаж жин тан болгоогүй хэр нь “Тэнгэрийн зам” мөрөөдөж, түгжрэлээр шоудаж болно гэж бодож суугаа нь дэндүү жижиг сэтгэхүйтэйг харуулж байх.
Сонгогдсон дүүргийнхээ сонгогчдыг басамжилдаг, алагчилдаг, хийсэн ажлаа тайлагнаж тараасан сэтгүүл нь өөрийгөө “Жинхэнэ Монгол хүн” гэж магтуулан зургаа сэтгүүлийн нүүр дүүртэл малийтал хэвлээд тараадаг ийм л хүн УИХ, Засгийн газрын гишүүний албыг хашиж “давхар дээл”-тэй халууцаж, даналзаж явна.  Үргэлжлэлийг эндээс уншина уу

УОК: Их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн хөл хориог ирэх сарын 30 хүртэл сунгалаа

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон. Эрүүл мэндийн яамнаас Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан.

Тэгвэл өчигдөр Улсын онцгой комиссын хуралдаанаар Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа. 

Улс төр: С.Эрдэнэ: Гадаадаас халдвартай хүмүүс авчирч попрохоо зогсоохыг уриалсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлээд авав. Дэлгэрэнгүй эндээс уншина уу.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн шийдвэрийг биелүүлсэн Төрийн банкны удирдлагууд шоронд орсон. Харин сайдад нь хууль үйлчилдэггүй ээ!!!

Яасан ханаж цаддаггүй шунал вэ? Энэ үгийг Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хаягласан. Эндээс үргэлжлэлийг уншаарай.

Эдийн засаг: Дөрөвдүгээр сард шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч байгаатай холбогдуулан АИ92 бензин 50 төгрөгөөр буурсан.  Тэрбээр  “Өчигдрөөс эхлээд шатах тослох материал буюу шатахууны үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буурахаар болж байна. Дэлхийн зах зээл дээр нефтрийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан. Харин өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар руу орлоо. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт хүрлээ. Энэ нь шатахууны хамгийн доод үзүүлэлт гэж хэлж болно. 1978 онд 12 ам,долларт хүрч байсан. 

Өнөөдрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад хамгийн доод үнэ 22 ам.долларт хүрээд байна.  Дөрөвдүгээр сарын 15 буюу нэг сарын сараа нэг литр шатахуун 200 төгрөгөөр буурна. Яагаад өнөөдөр шууд 200 төгрөгөөр буурахгүй байгаа вэ гэхээр  манайд нэг сарын хоцрогдолтой орж ирдэг. Үүнтэй холбоотой юм” гэлээ.