УИХ-ын гишүүн Б.Батзориг дөнгөж сая УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө УИХ-ын даргад өгсөн байна.  Шалтгаан нь ёс зүйн хариуцлага хүлээж байгаа аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг ЖДҮХС-гын хэргээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т хэрэгт буруутгаган ял "наймаалцах" гэсэн боловч бүтээгүй юм. Улмаар түүний гэм буруутай эсэхийг шүүх хурал энэ сарын 6-нд болно. Шүүх хуралдаанаар гэм буруутай гэж үзвэл УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх юм. Тиймээс шүүх хурлаас өмнө өөрийн саналаар ийнхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгсөн гэлгийг эх сурвалж мэдээллээ.