Монголын цахим хэрэглэгчид "гэзэгтэй зандан бүсгүй" гэсэн тайлбартайгаар алдарт блоггер Павел Петелийн зургуудаас оруулж байсан билээ. Тэгвэл алдарт блоггер Павел Петель 2020.04.04-ны өдөр 200км/ц-ын хурдтай  Mercedes машин унаж явахдаа осолд орж нас баржээ. Осол гарах үед тэрбээр өөрөө машин барьж байсан бөгөөд түүнтэй хамт машинд хоёр хүн байсан. Харамсалтай нь бүгд газар дээрээ нас баржээ.