Сайн уу.нэг зүйлийн талаар хүүрнэх гэсиэн юм. Бид амьдраад 13н жилийн нүүрийг үзэж, 2 хүү 2 охинтой энэ хүртэл сайхан амьдарч явлаа.

Нодлин намар уушигны хатгаа авч эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэнээс болж амьдрал минь бараг 2 тийшээ болох дээрээ тулчихаад. Эхнэр бид 2 жирийн л амьдралтай юугаар ч дутахгүй бусдын жишэгээр амьдарч байсан ч эмнэлэгт хэвтсэнээс хойш зан араншин нь илт өөрчлөгдөн утсаар ярихаа больж залгахаар утсаа авахгүй, хүүхдүүдтэй ч яриулахгүй нэг авахаараа пизда нохойгоор дуудан тасалдаг болов оо.Эмнэлэгээс түр чөлөө аваад харихаар очихоор оруулахгүй, хаалгаа тайлахгүй, хүүхдүүдтэй минь уулзуулахгүй боллоо. Хаа ганц залгахдаа одоо чиний хэрэг байхгүй, наад эмнэлэгтээ хатаарай гэж хэлж байх.

Түүний олон муухай аашийг тэсэж өнгөрүүлсээн. Ийм байдалтай байгаа хүн яахав, ууж эхллээ. Эмнэлэгээс ч гарав. Гэрт оруулдаггүй, ээж дээрээ байх боллоо. Гэртээ нэг хариад ярилцахад тэр бид явлаа гээд ээжийнх рүүгээ явчихсан. Энэ олон жилийн хугацаанд би тэднийгээ юугаар ч дутаагаагүй явсан. Эхнэрийнхээ амнаас чи ажлын чадваргүй болсон чамайг тэжээж чадахгүй гэж хэлэхийг сонсоод үнэхээр гутарсаан. Надад идэвхитэй амьдрах 10н жил л байна. Би зоргоороо амьдармаар байна гэх юм. Өвчин зовлонтой үед нь асармаар юм. Салах тухай яваад байгаа сурагтай. Хүмүүжил бол хамгийн том боловсрол гэж үнэн шүү. Ямар орчинд байхад нь хорвоогийн сайн сайхныг таниулсан нь миний буруу болж байгаа нь хармсалтай л юм.

Залуусдаа хэлэхэд хүнтэй суухдаа ар гэрийг нь маш сайн судлаж байж хамт амьдраарай. Адаг сүүлд нь ийм юм болохыг хэн байг гэхэв. Ганцаардаж сэтгэл санаа хямраад хэцүү л байх юм. Та бүхэнтэй хуваалцаж сэтгэлээ бага боловч онгойлгоюу гэж бодсон юм Баярлалаа.