Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан Төв аймгийн шүүхэд өнөөдөр /2020.07.16/ өглөө 09.30 цагт эхэлсэн. 

Шүүх хуралдаанд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа, шүүгдэгчээр Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр,  хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, улсын яллагчаар Б.Батсайхан, Б.Мөнх-Од,  өмгөөлөгчөөр Т.Туул, Г.Цолмонгэрэл, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Батхуяг Г.Батбаяр, Ц.Туяа, Э.Хашчулуун, Б.Мэргэн, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг, Ц.Баярмаа нар оролцож байгаа юм. 

Өглөө шүүх хуралдааны ирцтэй холбоотойгоор  хойшлуулах хүсэлтийг шүүхээс хүээн аваагүй. Мөн шүүх хуралдааны оролцогчдоос шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах тухай татгалзлыг шүүх хүлээн аваагүй. Үүний дараагаар улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хүсэлт гаргасан ч мөн хүлээж аваагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Яг одоогийн байдлаар улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж, сонсгож байгаагаар үргэлжилж байна. 

Бид уг шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.