Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн цахим элсэлтийн бүртгэл 2020 оны наймдугаар сарын 03-нд албан ёсоор эхэлсэн юм. Одоогоор 8,500 хүүхэд элсэх хүсэлтээ гаргаснаар бүртгэлийн явц 20 хувьтай үргэлжилж байна. Сурагчдыг www.parent.edu.mn цахим хуудсаар бүртгэж байна.

БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 лавлах утас дээр өдөр бүр зургаан албан хаагч ажиллаж иргэдийг бүртгэл хийхэд дэмжлэг үзүүлэх, хамран сургах тойргийн мэдээлэл шалгах зэрэг цахим үйлчилгээг ашиглан төрийн үйлчилгээг авахад тусалж байгаа аж. 

Тус мэдээллийн төвийн 75778080 лавлах утас дээр өдөр бүр 6 албан хаагч ажиллаж иргэдийг бүртгэл хийхэд дэмжлэг үзүүлэх, хамран сургах тойргийн мэдээлэл шалгах зэрэг цахим үйлчилгээг ашиглан төрийн үйлчилгээг авахад тусалж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 2, 3, 16 дугаар сургуулиуд дээр цахим бүртгэлийн явцтай Боловсролын яамны холбогдох албаны ажилтнууд танилцаж, цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд чирэгдэл учруулахгүй зөвлөн тусалж, бүртгэлийг хэвийн явуулах талаар үүрэг, чиглэл өглөө.