Сайн байна уу? Нэрийг минь нууцлаад өгөөч. Би бүх зүйлийг товчхон бичье. Би хоёр дох амьдралаа эхлээд дөнгөж хоёр жил болж бна. Эхнийхаа амьдралаас нэг хүүхэдтэй.Хоёр дох амьдралаасаа нэг хүүтэй.

Ингээд хүү охинтой баян ээж болсон ч бас л өөрийн тэнэгээсээ, хүн таних чадваргүй арчаагүйгээсээ болоод дахин хэцүү байдалд орчихоод л сууж байна. Архи ууж агсан тавьж зодож нүдэж харааж ерөөж хөөгдөж туугдаж явсаар хүү минь 7н сар хүрлээ. Бүгдийг нь бичиж сэтгэлээ онгойлгомоор байгаа ч бүтэн ном боть болох биз. Ямар сайндаа л салах тухай хүртэл бодоод сууж байхав дээ. Зүгээр л эхлэл ганц нэг юм бичие.

Хүүгээ өвөл өлгийдэж аваад эмнэлэгт 3 хоноод гарсан. Төрсөн өдрөөс эхлээд л архи уулаа за яахав аав болсон гээд чимээгүй байлаа.3 хоног уулаа би эмнэлэгээс гарсан ч уусаар л байлаа. Эмнэлэгээс гарсан өдөр шөнө 9 цагийн үед цасан шуурганаар нялхыгаа аваад аавынх руугаа явлаа. Согтуу архи ууж утсаар хүүхэн шуухантай ярьж албаар миний уурыг хүргээд би тэвчихгүй дуугай л гараад явлаа. Сайн яваарай пиздаа минь гэж хэлээд үлдлээ. За гомдоод уйлсаар явж явж сая нэг юм машин зам хүрч унаатай золголоо. Аав ээж минь ч за яахав миний охин аав ээж дээрээ бай даа гээд уриалгахан хүлээж авч сэтгэл тайван хэдэн хоног болж тайвширлаа.

Үргэлжилсэн архидалт нь 10-аад хоногийн дараа дуусаж ирж гуйж гувишиж ирээд аваад явлаа. Энэ явдлаас хойш бүх юм яг ийм давтамжтай архи уухдаа агсан тавьж хөөж тууж сүүлдээ зоддог боллоо. Хэд хэдэн ч удаа эцэг эхээсээ нууж сүүлдээ хэлээд цагдаад өгч баримчилгаанд хүртэл явсан. Гэсэн ч гуйж ирсээр... ирэх болгондоо занал хийлсээр намайг цагдаад өгдөг хэн бэ ална тална гэсээр. Хүний хажууд гуйсан царайлж гэртээ ирэхдээ нөгөө зангаа гаргана. За тэрийг тэвчсэн ч архидалт гэж том зүйл. Хоёр хоноод л ууна эсвэл өдөр болгон уух санаатай. Одоо хүртэл хоёр хоноод л уудаг их бага хэмжээгээр. Би ийм архидалтыг үнэхээр тэвчиж чадахгүйгээ хэлсэн ийм орчинд өсөөгүй учир надад үнэхээр хэцүү байна. Зүгээр уугаад унтдаг бол тэсэж байя гэхсэн. Үгийн муухайгаар хэлж байж суух аргагүй болтол зовоож нойргүй хонуулдаг.

Зөндөө л хүн төрдөг чам шиг гам мам гэж алцганадаг хүн хараа ч үгүй юм байна, аминдаа хайртай писда юмаа чи мөд үхэхгүй ээ гэсэн үг сонсоод төрөөд 10н хэд хоноод өөртөө шөл хийж иддэг боллоо. За тэгээд уухгүй үедээ хүн шиг... яах уу ийхүү гээл... саяхан намайг зодоод би нүүр ам нүд, шүд бүгд гэмтээд аавындаа ирчихсэн байгаа юм. Би энэ бүхнийг цаашаа даван туулах сэтгэлийн тэнхээ үнэндээ байдаггүй ээ.

Ээжээсээ хүртэл асуулаа салчихвал яах вэ гэхэд хүүхдийг нь өгөөд сал чиний ирээдүй бүрхэг байна. Охиныхоо хүүхдийг ингэж хэлэхэд хэцүү байгаа ч чамайг би бас бодоод байна, хоёр өөр эцэгтэй хоёр хүүхэд. Чи ажил хийж хүүхдүүдээ тэжээх хэрэгтэй хэн хүүхдийг чинь харах юм./аав ээж минь тэтгэвэртээ гараагүй / Бас эцэгт нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэх юм. Би 28настай юмаа. Цаашдаа амьдрал зөндөө байна. Үнэхээр тэгж шийдсэн бол аавд нь өгөөд сал гэж хатуухан хэллээ сая. Нүдээ аниад өгөөд салчихъя гэхээр тийм хүмүүжилтэй өссөн эцэгт хоногийн хоолоо яая гэж байгаа айлд өгөөд салахад үнэхээр зүрх хүрэхгүй байна. Би салвал шууд гадагшаа явж ажиллана гэж боддог.

Угаасаа яг явах гэж байхад жирэмсэн болоод чадаагүй юм л даа. Би тэр хүнд хүүхдээ өгч салсанаас өөр сайн хүнд өргүүлсэн нь дээр гэж боддог. /Хамаатан садан дунд минь хүүхэдгүй ах эгч нар минь байдаг юм л даа/ Өлөн зэлмэн архичин айлд байсанаас төрсөн эцэг эхээс нь илүү хүүхэд хүссэн айлд өгвөл ядаж сэтгэл арай амгалан байх шиг санагддаг. Та нараасаа асуух гэсэн зүйл нь эмэгтэй хүн иймэрхүү зүйлийг даван туулж тэсэж амьдрах шаардлага байдаг юм уу. Миний бичсэн зүйл дөнгөж эхлэл нь хутгалуулж зүсүүлсэн гээд зөндөө юм бий бий. Бичихээс ч дургүй хүрч байна.

Би үнэхээр хоёр хүүхдээ хараад аваад явах итгэл надад алга. Сайн хүнд өргүүлчихвэл насаараа тамын амьдралаар амьдарч шар махтайгаа хатаж үхэх болов уу. Би зүгээр шийдээд энэ хүнээс салах нь зөв болов уу эсвэл ядаж нэг хүүхэд минь элэг бүтэн байг гээд цаашаа тэвчиж аргадаж амьдрах уу. Зөвлөөч надад