АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг УИХ-ын гишүүн асан М.Батчимэг 2020 оны 10 дугаар сарын 16-нд хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.

Мигэддоржийн Батчимэг (1973 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн. Өвөрхангай аймаг. Тарагт сум) нь 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх. 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагчаар тус тус ажиллаж байжээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье