"Автобус-1" компаний жолооч коронавирусийн халдвар авсан нь давтан шинжилгээгээр батлагдаад буй билээ.

Өчигдөр оройноос эхлэн "Автобус-1"-д ажиллаж байсан 600 орчим ажилтанд коронавирусын шинжилгээ хийж эхлээд байна.

 

Уг жолооч коронавирустэй бариачтай хавьталд орсон гэх бөгөөд тэрээр 12 сарын 1-нээс хойш ажилдаа яваагүй аж. Тэрээр Ч-58 буюу "Мишээл Экспо-Дүүхээ", Ч-11 буюу "Хужирбулан-Кино үйлдвэр" чиглэлд автобус жолооддог байжээ.

 

С.Сарнай