Дорноговь аймагт байрлах цэргийн 0129 дүгээр ангид хүн нас барсан тухай мэдээлэл хоёр өдрийн өмнө олон нийтэд хүрсэн. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн харъяат 21 нас тай ахлах байлдагч X.C зэс уяагаар хоолойгоо боомилж нас барсан байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн үхлийн шалтгааныг мэдэж чадахгүй байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд байсан юм.

Түүнийг цогцсыг өнгөрсөн шөнө Шарга суманд хүргүүлсэн ч ар гэрийнхэн болон сумын иргэд цуглаж ийнхүү эсэргүүцэл зарлажээ. Тэдний зүгээс талийгаачийн нас барсан шалтгаан, гэрээслэл, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг шаардаж байна. Тус сумын иргэд талийгаачийн цогцсыг хүргэж ирсэн хүмүүсийг дээрх асуултад хариу өгтөл нь эмнэлгийн хашаанаас гаргахгүй гэдгээ мэдэгдлээ.

 Ар гэрийнхний өгсөн мэдээллээр талийгаач  "Үнэхээр их дарамттай байна, намайг аваач" гэж гэрлүүгээ утасдаж хэлсэн тухай хэлж байна.