МҮОНРТ-ийн Ерөнхий Захирлаар А.Бүрэнбаатар томилогджээ
2021/03/06
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын эцсийн шат буюу МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар сэтгүүлч А.Бүрэнбаатар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогджээ.
Сонгон шалгаруулалтад нийт 14 хүн өрсөлдсөн аж.
А.Бүрэнбаатар нь "Монгол HD" телевиз, МҮОНРТ-д сэтгүүлчээр ажиллаж байсан нэгэн юм.