Мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайтаас санаачлан “Mobile news” буланг нээсэн бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр сенсааци тарин цацагдаж буй цаг үеийн мэдээ мэдээллийг эздээс нь тодруулга мэдээ хэлбэрээр утсаар авч уншигчдад үнэн зөвийг түргэн шуурхай мэдээлэхийн зэрэгцээ олныг шуугиулж сенсааци тарих бүх төрлийн үнэн зөв мэдээ мэдээллийг уншигч хэрэглэгчдээс шууд утсаар авч олон нийтэд түргэн шуурхай мэдээлэх онцлогтой булан юм.

 Энэ удаагийн “Mobile news”-ийн ярилцлагын эзнээр “Мисс Монголиа-2012” тэмцээний ялагч, загвар өмсөгч Д.Долгион оролцон "Sync" хамтлагийн дуучин Б.Мөнх-Оргил мисс найз охин загвар өмсөгч Д.Долгионыг шилдэг оюутнаар шалгаруулжээ” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг хүргэсэн юм. Загвар өмсөгч Д.Долгион өнөөдрийг хүртэл найз залуугүй яваагийн зэрэгцээ хичээл сургуулилт, ажил төрөл гээд тун ч завгүй явна хэмээгээд "Sync" хамтлагийн дуучин Б.Мөнх-Оргилтой энгийн сайхан найзын харьцаанаас хэтрэхгүй, биднийг үерхээд  4 жил гаруй болж байгаа гэх мэдээлэл нь ямар ч ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг ярьсан юм.

Дашрамд дурьдахад загвар өмсөгч Д.Долгион нь “Мисс Монголиа” тэмцээний урьд урьдын ялагчдын нэгэн адилаар хүмүүнлэгийн үйлсийг эхлүүлэхээр энэ сараас ажилдаа орсон  байна.

“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш