Ирэх сарын буюу наймдугаар сарын 15-наас 9-р сарын 12 хүртэл нийслэлд авто машины дугаарын хязгаарлалт тогтооно гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва  мэдээллээ.

Тэрээр автомашины хязгаарлалт тогтоохыг хүсэхгүй байгаа ч энэ арга хэмжээг авахаас өөр аргагүй байна. Учир нь ирэх сарын 17-нд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал эхэлнэ. Хуралд 4000 орчим хүн оролцохоор ирнэ гэлээ.