22:00 цагийн байдлаар 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын ирц 34,82 хувьтай байгаа бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын ирц 39.42 хувьтайгаар санал хураалт дууслаа. Ирц хүрсэн эс хүрснээс үл хамаараад үр дүнг дэлгэцээр танилцуулав.

10:50 цагийн байдлаар 28-р тойргийн 59 хэсгийн хорооны 56 хэсгийн хорооны мэдээлэл ирсэн бөгөөд

  • Э.Батшугар 23,313
    Б.Найдалаа 5,010
    Э.Бат-Үүл 4,740
    А.Отгонбаатар 3,088
    Ш.Гантулга 2,904
    Х.Бат-Ялалт 1,770
    Ц.Гантулга 1,375
    Л.Цог 192
    Ш.Төмөрсүх 104
    А.Батдорж 74 санал аваад байна.

18-р тойргийн хорооноос ирсэн мэдээллээр:

  • Ц.Идэрбат 11,635
    Б.Гарамгайбаатар 3,149
    М.Чингисхаан 497
    А.Бархүү 225
    Д.Баатаржав 163
    Д.Чулуунбат 136 санал аваад байна.

Ийнхүү хоёр тойрогт явуулсан нөхөн сонгуульд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тул хуулийн дагуу нэмэлт сонгууль явуулахаар болж байна.