Энэ удаагийн “Mobile news”-ээр “Sweetymotion” хамтлагийн гишүүн Э.Ганболортой холбогдож “Дуучин Э.Ганболор айл гэр үймүүлжээгэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Тэрээр Америкт олон жил амьдарч, хувийн амьдралаа зохиож амжаагүй залуу бүсгүйн зүрх сэтгэлийг гэр бүлтэй хүн эзэмдэх болсон бөгөөд түүний хайрын эзнээр А. Амундра хэмээх эхнэр, хоёр хүүхэдтэй залуу тодроод байгаа гэж шар хэвлэлүүд болон интернэт сайтаар мэдээлэл тараад байгаа билээ.

Харин мэдээллийн талаар дуучин Ганболортой холбогдон тодруулахад “Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Би хэн нэгний гэр бүлийг үймүүлсэн зүйл байхгүй. Амундра бид 2 уран бүтээлийн болоод ажил хэргийн л сайхан найзууд. Миний хувьд ажил хэргийн холбоотой эрчүүдтэй удаа дараа л холбогдож байна. Өмнө нь бас факт.мн сайт бас л ор үндэслэлгүй мэдээ тавьж, ажил хэргийн холбоотой залуутай мөн холбоод бичсэн байсан. Энэ мэтээр худал мэдээлэл гаргахгүй байхыг хүсч байна” гэж тэрээр ярьсан юм.