Тимон гэж анх хүүхэлдэйн киноны дүрээр хип хоп уран бүтээл туурвин гарч ирсэн Учралыг Их засаг их сургуулийн захирал Ням Осорын хүү гэдгээр нь таних болсон.

Өсвөр насандаа үеийнхэнтэйгээ нийлэн хип хоп хөгжимд сэтгэл зүрхээ зориулж байсан тэрээр хожим нь боловсрол мэдлэгтээ анхаарлаа хандуулан улмаар аавын ажил үүргийг үргэлжлүүлэх нэгэн болсон билээ. Тиймдээ ч өөрөө хөөцөлдөн Рояал Академи байгуулан дэргэдээ Рояал телевиз байгуулаад амжсан сүйхээтэй нэгэн.

Тэрээр саяхан боловсрол мэдлэгээ улам зузаатган энэ тэнд сургуульд сурч байсан бөгөөд хэдэн сарын өмнө зорилгоо биелүүлэн Доктор болсон байна. Энэхүү тэмдэглэлт баяраа өнгөрсөн баасан гарагт найз нөхдийн хүрээнд тэмдэглэн Тимон гэх хоч дээрээ нэмж Доктор гэх зэрэгтэй болжээ. Ингээд Доктор Тимон боллоо..