Ямар эр хүнийг хүндэлж хайрладаг вэ? гэсэн асуултанд “гүндүүгүй монгол эр хүн сайхан” гэж хариулах хүмүүс цөөнгүй байдаг. Гэтэл энэ үг МУГЖ, жүжигчин  Б.Жаргалсайханд таалагддаггүй гэнэ.

Гэр бүлийн хоёр бие биедээ  хайр хүндлэлтэй хандаж, нэг нэгнийхээ төлөө үргэлж санаа тавьж явах хэрэгтэй. “Хэн нэг нь ганцаараа зүтгэж, энэ амьдралыг бүтээнэ гэж байхгүй. Амьдралынхаа аз жаргалыг зуун хувиар тооцлоо гэхэд, 60 хувьд нь эхнэр хүн нөлөөлсөн байх жишээтэй. Тэгэхлээр гүндүүгүй монгол эр хүн гэдэг ойлголт одоо цагт ер зохицохгүй. Хөдөө ан хийж, айл хэсч, айраг уугаад л, хийх ажилгүй, нэг л их сайхан инээсэн хүн яваад байж болохгүй шүү дээ” хэмээсэн байна.  

Нээрэн л онч үгс ч гэсэн тухайн цагтаа л зохицож гардаг байх.