Хувцас загварын шоу тэмцээний сүүлийн шатанд шалгарсан Пэмми Розегийн бяцхан нууц олонд ил болж, олон хүнийг гайхашруулжээ.

Урт шар үс, том алаг нүдтэй түүнийг харсан хэн ч сэтгэл татам бүсгүй гэж хэлнэ. 20 настай тэрээр 5 тивийн сайхан бүсгүйчүүд оролцсон тэмцээний эцсийн шатанд шалгаран үлджээ. Мөрөөдлөө биелүүлэхэд жоохон л алхам үлдсэн энэ үед Розегийн бяцхан нууц задарч, шүүгчдийн нүдийг бүлтийлгээд авчээ.

Учир нь тэрээр 15 насандаа Паул гэдэг нэртэй хүү байжээ. Тэрээр 15 наснаасаа эхлэн эмэгтэй болжээ. Ингээд тэрээр трансжендер нэгэн гэдгээ тодорхойлсон ч тэрээр тэмцээнд орохдоо энэ талаараа огт яриагүй аж.