Их хотын Эрин дунд сүндэрлэсэн үндэсний бүтээн байгуулалт Нийслэлийн баруун чиг Баянгол дүүргийг түшин сүндэрлэж байна.


 
2000 гаруй айл өрхийн голомт болох “Эрин цогцолбор хороолол” нь нийт 12 давхар 12 блок бүхий бүтээн байгуулалт юм. Эхний ээлжийн 550 өрхийн 4 байр ашиглалтанд орж байна. 2000 өрхийн “Эрин Хороолол” Их хотжилтын дуу чимээнээс ангид бие даасан тохижилт бүхий томоохон төсөл юм. Хороолол дунд олон урсгалт авто зам, гэрлэн дохио, хамгаалалтыг шийдэж ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг барьж байгуулахаараа онцлогтой. 

Хороолол дунд таны амьдралын бүхий л хэрэгцээг цогцлоосон үйлчилгээний төвүүд шийдэж өгсөн. Эхний ээлжийн 4 байрууд маань 1-3 өрөөний сонголтуудаас бүрдэнэ. Нийт байруудын 70% нь 2 өрөө байруудаас бүрдэж байна. 2 өрөө байруудын хувьд тэс өөр хэв маяг, интерьер ур уусан шингэсэн. Тухайлбал 2 өрөө байруудад хувцасны өрөө, угаалгын өрөөг тусад нь шийдэж өгсөн нь амьдарлын хэв маягт тань таатай хэмнэл байх болно. 

Та бүхэн байраа сонгохдоо талбайн хэмжээ, өрөөний зохион байгуулалт, цонхны байршил давхарын сонголтоо өөрийнхөө хүсэлтэд нийцүүлэн авах боломжтой юм. 
 

12 давхар бүхий 4 байр нь 2 бөгөөд 3-н орцтой давхартаа 5 өрх төвөхнөх зохион байгуулалттай. Орц бүртээ Японы Фүжи брэндийн 24 цагийн хос лифт суурьлуулсан нь хүн хольхиж оршин суугчдад төвөг учруулахгүй. 

Барилга бүрийн 1-р давхаруудад  банк, эмийн сан, супермаркет, фитнесс ресторан зэрэг үйлчилгээний төвүүд ажиллах нь оршин суугчдын хувьд нэг дороос хэрэгцээ шаардлагаа хангах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

“Эрин Хороолол”-ын төсөл нь эмх цэгц тав тухийн үлгэр жишээ байхаараа таны хувьд зөв сонголт байх болно. Оршин суугчид аюулгүй байх камержуулсан хамгаалалт, ногоон цэцэрлэгт хүрээлэнг усан оргилуураар чимэг нэмж хотын их хөл хөдөлгөөнөөс ангижирсан тусгай хашаагаар хүрээлсэн нь “Эрин Хороолол”-ын онцгойрох хэв маяг байх болно. 



УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРӨӨС ХАМААРСАН 3-8% ХӨНГӨЛӨЛТТЭЙ

54,09 м2 талбай бүхий “А1” загварын 2 өрөө байр (талбайн хэмжээнд тагтны талбайг тооцоогүй):


 
Өрөөний зохион байгуулалт: Зочны өрөө (ерөнхий өрөө), гал тогоо (ерөнхий өрөө), унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, коридор, вакуум хаалттай тагт гэсэн зохион байгуулалттай 2 өрөө байр юм.

Онцлог, давуу тал:
•    Өргөн талбай бүхий ерөнхий өрөөндөө 2 цонхтой тул саруулхан, гэгээлэг орчинг бүрдүүлсэн, 
•    Унтлагын өрөө болон ерөнхий өрөөнүүдийн цонхнууд 2 өөр зүгийн хандалттай учраас тухайн байрны агаар солилцоо илүү сайн
•    Ашигтай талбай буюу сууцны талбайг их байхаар коридор буюу үүдний хэсгийг дундаж талбайтайгаар төлөвлөгдсөн

Ерөнхий өрөө /зочны хэсэг, гал тогоо/





Унтлагын өрөө



54,43 м2 талбай бүхий “Б1” загварын 2 өрөө байр (талбайн хэмжээнд тагтны талбайг тооцоогүй): 

Өрөөний зохион байгуулалт: Зочны өрөө (ерөнхий өрөө), гал тогоо (ерөнхий өрөө), унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, автомат угаалгын машин байршуулан хувцсаа угаах зориулалттай угаалгын өрөө, коридор, вакуум хаалттай тагт гэсэн зохион байгуулалттай 2 өрөө байр юм.

 

Онцлог, давуу тал:

·         Өргөн талбай бүхий ерөнхий өрөөндөө 2 цонхтой тул саруулхан, гэгээлэг орчинг бүрдүүлсэн,

·         Унтлагын өрөө болон ерөнхий өрөөнүүдийн цонхнууд 2 өөр зүгийн хандалттай учраас тухайн байрны агаар солилцоо илүү сайн

·         Автомат угаалгын машин байршуулан хувцсаа угаах зориулалт бүхий угаалгын өрөөг тусгайлан шийдсэн нь тус загварын байрны ариун цэврийн өрөөний олон талт хэрэглээг таслан хувиарласан нь онцлогтой. Мөн оршин суугч нь цаашид өөрийн хэрэгцээ шаардлагаасаа хамааран тус угаалгын өрөөг тусдаа 00-ын өрөө эсхүл босоо душны өрөө болгон хувирган өөрчлөх боломжтой юм.

Ерөнхий өрөө /зочны хэсэг, гал тогоо/







Унтлагын өрөө


 

Автомат угаалгын машин байршуулах угаалгын өрөө - коридор




29,42 м2 талбай бүхий “В” загварын 1 өрөө байр (талбайн хэмжээнд тагтны талбайг тооцоогүй):



Өрөөний зохион байгуулалт: Зочны өрөө (ерөнхий өрөө), гал тогоо (ерөнхий өрөө), ариун цэврийн өрөө, коридор, вакуум хаалттай тагт гэсэн зохион байгуулалттай 1 өрөө байр юм.

Ерөнхий өрөө





Гал тогооны хэсэг - коридор



Ариун цэврийн өрөө



60 м2 талбай бүхий “Г” загварын 2 өрөө байр (талбайн хэмжээнд тагтны талбайг тооцоогүй):


 
Өрөөний зохион байгуулалт:Зочны өрөө (ерөнхий өрөө), гал тогоо (ерөнхий өрөө), унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, 6.2 м2 талбай бүхий том хувцасны өрөө, коридор, 8 м2 талбай бүхий вакуум хаалттай урт тагт гэсэн зохион байгуулалттай 2 өрөө байр юм.

Онцлог, давуу тал:
•    3 өрөө болгон хувиргах эсхүл унтлагын хэсэг болон ажлын өрөөг салган хувиарлах боломжтой том талбай бүхий унтлагын өрөөтэй 
•    6,2 м2 талбай бүхий том хувцасны өрөөг тусгайлан шийдсэн нь уг байрны бас нэгэн онлог юм. Мөн цаашид оршин суугчид маань өөрийн хэрэгцээ шаардлагаас хамааран тус хувцасны өрөөг, ажлын өрөө, хүүхдийн тоглоомын өрөө гэх мэтээр хүссэн зохион байгуулалтаар хувирган өөрчлөх боломжтой юм.
•    8 м2 талбайтай вакум хаалт бүхий урт саруулхан тагтыг та өрөөнөөс дутхааргүйгээр хүссэн интерьерээр тохижуулах боломжтой. 



Ерөнхий өрөө



Унтлагын өрөө



Коридор – Хувцасны өрөө



Хувцасны өрөө



76,63 м2 талбай бүхий “Д” загварын 3 өрөө байр (талбайн хэмжээнд тагтны талбайг тооцоогүй):


 
Өрөөний зохион байгуулалт: Зочны өрөө (ерөнхий өрөө), гал тогоо (ерөнхий өрөө), унтлагын өрөө-1, унтлагын өрөө-2, ариун цэврийн өрөө-1, ариун цэврийн өрөө-2, хувцасны өрөө, коридор, вакуум хаалттай тагт гэсэн зохион байгуулалттай 3 өрөө байр юм.

Онцлог, давуу тал:
•    Унтлагын өрөө болон ерөнхий өрөөний цонхнууд эсрэг зүг рүү харсан байршилтай тул нэвт салхилах буюу тус байрны агаар солилцоо илүү сайн, 
•    2 ширхэг ариун цэврийн өрөөг тусгайлан шийдсэн нь гэрт ирсэн зочидоо 
•    Хувцасны өрөөг тусд нь зохион байгуулсан 

Ерөнхий өрөө



Хувцасны өрөө - Коридор



Гал тогооны хэсэг



Унтлагын өрөө





Ариун цэврийн өрөө


Та бүхнийг загварын байрандаа урьж байна

“ЭРИН ХОРООЛОЛ”, Чанарыг бид – Сонголтыг та...

Захиалга авах утас: 9410-0888, 9501-0880, 8987-0888, 9130-0888

Вэб сайт: www.erintown.mn

Facebook: facebook/erinkhoroolol

Борлуулалтын албаны байршил: