Саяхан УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Өр" гэдэг үгийг "өглөг" гэдэг үгээр солъё гэж сенсаацалсан. Үүнийг ард түмэн хувь хүнийх нь байр суурь гэж хүлээж авсан. Гэсэн ч энэ хувь хүний байр суурь биш АН-ын санаа байж болох юм. Ингэж хардах учир гэвэл ТТЭН-аас 70-р тойрогт нэр дэвшиж байгаа П. Бямбачулуун өөрийн нэрээ Лүндээжанцан болгож өөрчилсөн хэрэг явдал гарлаа. Энэ хэргийн цаана АН-ын дарга З.Энхболд байх магадлалтай. Учир нь 70-р тойрогт МАН-аас хашир туршлагатай парламентич Д.Лүндээжанцан нэр дэвшиж байгаа бөгөөд З.Энхболд энэ хоёрын дунд гол өрсөлдөөн явах бөгөөд Д.Лүндээжанцангийн санал хуваах зорилгоор энэхүү үйлдлийг хийсэн байж болох талаар энэ нэвтрүүлэгт өгүүлжээ.