Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн нийт айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хог хаягдлын зориулалтын уутны хэрэглээг нэвтрүүлж хэмшүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Тус зориулалтын хогийн уут нь ногоон өнгөтэй, 80*45см-ийн хэмжээтэй, 5 микроны зузаан .бөгөөд уутны нүүрэн тал дээр “Хоггүй Улаанбаатар – Азийн цагаан дагина”, “Хогоо ил бүү хаяарай”, “Хогоо зориулалтын уутанд хийж хуваарьт газартаа байрлуулна уу.” гэсэн бичигтэй.

 Сар бүр 15 ширхэг уутыг хог хаягдлын үйлчилгээний хөлс болох 2500 төгрөгийн төлбөрт тооцон айл өрхүүдэд үнэгүй тараана. Харин  аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн хөрөнгөөр  уутыг худалдан авах юм. Зориулалтын уутанд хогоо хийгээгүй тохиолдолд хог тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэхгүй.

Харин хогийн уутыг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд ил задгай, зориулалтын бус газар хог хаясанд тооцох бөгөөд “Хог хаягдлын тухай хууль”-ийн 23.1.1 дэх заалтын дагуу иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

 

Хог гэж юу вэ. Түүний үүсэл гарал...

 

Хүний хэрэглээний зүйлсээс үлдсэн болон хэрэглээнээс гарсан материалын үлдэгдэл юм. Эдгээр үлдэгдлийг хаяж, устгаж байгааг хог гэж нэрлэнэ.

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л эхлээд хогтой аль хэдийнээ танил. Манай эриний өмнөх үеэс эхлэн хүмүүс эрүүл ахуй өвчин хоёр хоорондоо уялдаатай гэдгийг таниж эхэлсэн байдаг. МЭӨ 300 оны үед Ромын нийслэлд 144 нийтийн жорлонг усаар зайлуулах нь их шинэлэг зүйл байсан аж. Хогийг хотоос гадна 20 км зайд зайлуулж байх тушаал гаргасан байна. Ромын гүрний мөхлөөс хойш энэ зүйл устаж дундад зууны үеийн Европт тахал гарч эхэлсэн. Европт анх удаа хог хаягдлыг цуглуулж тээвэрлэн устгах арга хэмжээг 1890-ээд оноос анх эхлүүлж байжээ. Гэтэл нүүдэлчин Монголчууд Европчуудаас амьдралын хэв маягаараа өөр байсан юм. Малын гаралтай зүйлийг бүрэн боловсруулан хэрэглэж, хуучин хувцас хэрэглэлийг шатаадаг байв. Хог хаягдлын шинж чанар түүхийн явцад шинж төлвөөрөө эрт үеэс мод, төмөр, даавуу,  ургамал, амьтны гаралтай зэргээр хязгаарлагдаж байж. Харин дундад зуунаас эхлэн үйлдвэрлэл хөгжил эхэлсэнээс хойш химийн гаралтай олон нэр төрөл болон өргөжиж эхэлсэн байдаг. Өнөө цагийн ог хаягдал нэр төрөл, бүтэц найрлагаараа өргөн тооны хэмжээг хамрах болжээ.

 

Хог хаягдлын хор уршиг

Ийнхүү шинжлэх ухаан улам нарийсан хөгжихийн хирээр өнгөрсөн зууны 60-70-аад оны үед хүмүүсийн өөрсдийнх нь зохиомол аргаар гаргаж авсан химийн гаралтай бүтээгдэхүүнүүд ахуй амьдралд нь ямар хор хөнөөлтэй болохыг харуулсан баримт нотолгоо улам бүр олширсоор байгаа билээ.

Өнөөдөр монгол улсад барилгын дулаалганд ашигладаг шилэн хөвөн, абест нь эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж, хүний үснээс хэд мянга нарийн тоосонцор хэсгүүд агаарт бужигнаж амьсгалаар уушигт орж өмөн үү үүсгэдгийг эрдэмтэд судлан тогтоож, европ, америк тивүүдийн дийлэнх улс орнуудад эдгээр материлыг барилга болон бусайд зүйлд ашиглахыг хориглосон байдаг.

Хог хаягдлыг хортой, халдвартай, аюултай шинж чанараар нь ангилан ялгаж, хоргүйжүүлж, халдваргүйжүүлж, аюулгүйжүүлэлгүйгээр ил задгай хаяж байна.Үйлдвэрүүд устгал хийх ёстой хаягдлаа ахуйн хог хаягдлын төвлөрсөн цэгт ил задгай хаядгаас химийн хорт бодис агаар, ус, хөрс, хүрээлэн буй орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд аюул учруулж, улмаар хүний удмын санд хүртэл нөлөөлж байна. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд боловсруулалтын технологийн явцад гарсан хаягдлаа ахуйн химийн хорт нөлөө ньхорт хавдар үүсгэгч гэж Олон улсын Хавдар судлалын төвөөс зарлагдсан билээ.

Төв Цэвэрлэх байгууламжийн лаганд агуулагдах гурван валенттай хром нь байгальд ил задгай хаягдаж,агаартай орчинд удахдаа зургаа, найман валенттай хром болж, хорт хавдар үүсгэх, бөөр, элэг өвчлүүлэх, амьсгалын замын салст бүрхэвчийг гэмтээж, хүний биеийн дархлааг ихээхэнсулруулдаг байна. Хамгийн аюултай нь хүний удмын санд хүчтэй нөлөөлж, генийн өөрчлөлттэй хүүхэд төрөхөд хүргэдэг байна.

2009 онд генийн өөрчлөлттэй төрөлхийн тархины устай 5 хүүхэд Толгойт, Баянхошуунаас төржээ. Бидний өдөр тутмын хэрэглэж буй хоол ундаа хийдэг хуванцар сав нь PVC буюу поливинил хлорид, бисренол А болонполикарбонатыг агуулсан байдаг.

Эдгээр бодис нь хүний биед өчүүхэн бага хэмжээгээр орсон бол цаашдаа биенээс зайлуулагдахгүй, задарч хуримтлал үүсч аажмаар хордуулдагаараа онцгой аюултай юм. Ийм төрлийн хуванцар савыг ахуйд байнга хэрэглэснээс эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх, үр зулбах, гаж согогтой хүүхэд төрүүлэх болон эрчүүд үргүйдэх тохиолдол ихсэж байгааг эрдэмтэд сануулсаар байна.

Монгол улсад нийлэг материалтай уутыг савлагааны зориулалтаар оруулж ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд технологи нь хоцрогдсон энэ төрлийн үйлдвэрүүдийг хөрш орноос олноор оруулж ирэх болсон. Гэтэл хөгжингүй орнууд энэ төрлийн үйлдвэрүүдийг багасгах, хасахад анхаарч, ялангуяа Европын холбооны улсууд энэ чиглэлд идэвхитэй санаачлагатай ажиллаж энэ төрлийн уут нь савласан бүтээгдэхүүнтэйгээ урвалд орж, органик уусгагч бодис үүсгээд хүний биеийн элэг ходоодыг шархлуулж, улмаар улаан хоолойн үрэвсэл, хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон.

Гялгар уут нь задрахгүйгээр 400-500 жил хөрсөнд байж, байгаль орчныг бохирдуулж, хордуулдаг, шатахдаа хүний биед хортой хий ялгаруулдаг учраас 2010 оноос нимгэн буюу бидний хэлж заншсанаар арван төгрөгний уутыг үйлдвэрлэх, худалдаанд хэрэглэхийг хориглосон хуулийг баталсан ч амьдралд огт хэрэгжүүлээгүй. Аюултай хаягдлыг энгийн хог хаягдлаас тусгаарлан устгаж, булах, хог хаягдлын устгалын тусгай цэг улсын хэмжээнд одоо хүртэл байхгүй байгаа нь санаа зовоосон асуудал.

Тиймээс иргэд дээрх “Хоггүй Улаанбаатар – Азийн цагаан дагина”, “Хогоо ил бүү хаяарай”, “Хогоо зориулалтын уутанд хийж хуваарьт газартаа байрлуулна уу.” гэсэн идэвхитэй дэмжих нь дамжиггүй ээ. Цагтаа бид "Азийн цагаан дагина" гэж нэрлэгдэж байсан ч Хогтой хар дагина болоод буй.

Х.Даваанаа