“Шинэ орон сууц Expo-2013” үзэсгэлэн МҮЭ-ийн Соёлын төв ордонд энэ сарын 22-24ний өдрүүдэд болно.  Үзэсгэлэнг  НЗДТГ барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны Координат  төвтэй хамтран зохион  байгуулж байгаа юм. 

Үзэсгэлэнд шинээр орон сууц худалдан авах сонирхолтой иргэдэд зориулж Улаанбаатар хотод баригдаж байгаа амины орон сууц, хотхон, хороолол, мөн зөөврийн орон сууц зэргийг танилцуулж байна. 40 гаруй барилгын компанийн 50 гаруй орон сууцны барилгын мэдээллийг дэлгэх аж.

Түүнээс гадна орон сууцны, хотхон, хороолол барьж буй компаниудын барилгатай танилцах автобустай аялал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үзэсгэлэн яармагийг ергөн хүрээтэй зохион байгуулснаар орон сууцны санхүүжилт, хүн амыг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, нийгмийн дэд бүтэц бүхий инженерийн оновчтой шийдэлтэй байгууламж бүхий орон сууцтай болгох, орон сууцны зээллэгжүүлэлтийн талаар цаашид засгийн газраас баримтлах бодлогыг иргэд олон нийт нэг дороос авах боломжийг бий болгох юм.

Үзэсгэлэнгийн нээлт: 2013.03.22-нд 12:00 цагаас МҮЭСТО-ны үзэсгэлэнгийн танхимд болно.

Энэ үеэр ирсэн эхний 300 иргэн семинарт үнэ төлбөргуй оролцох урилга авах болно. /300 хүн/

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХЫГ ХҮССЭН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СЕМИНАР:  3/22-ны  14:00  цагаас  МҮЭСТО-ны 2-р давхарын бага танхимд

АВТОБУСТАЙ АЯЛАП: 03/23-ны 11:00, 14:00 цагуудад орон сууцны томоохон хороолол, хотхон барьж буй ААН- үүдийн орон сууцны барилга, загварын өрөөг газар дээр нь очиж үзүүлэх аяллыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулах болно.