Одоо амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хэвийн үргэлжлээд явж байгаа. Бид энэ онд 56 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Харин амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал үндсэндээ бүрэн зогссон. Үүний гол шалтгааныг хүн бүр мэднэ.
Миний мэргэжил бол олон улсын хуульч. Гэхдээ би номын чиглэлээр л юм хийе гэж боддог байсан. Тэр үед социалист орнуудаас НҮБ-ын гишүүн 11-хэн улс байсан юм. Арга тактикийн хувьд тэдэнд нэлээд юм хэрэг болно оо доо. Ухаандаа, яс хаях ч байдаг юм уу, өөртөө татах ч юм уу, би тиймэрхүү зүйлийг сонирхоод, тэгээд тэр чиглэлээр ажилласан.
