Газар тариалангийн салбарыг үнийн өсөлтийг хамгаалахын тулд дизель түлшийг 3400 төгрөгөөр нэг литрийг нийлүүлж байгаа бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын 15-нд энэ ажил зогсоно. Намрын тариа хураалтад улаан буудай, хүнсний ногоо гээд тооцохоор 4500-5000 тонн дизель түлш хэрэгтэй болно.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулсан. Энэ хүрээнд холбоо мэдээллийн сувагчлал, гэрэлтүүлгийн цахилгааны кабель угсрах ажлыг цогцоор нь хийсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны нэг байршлын ажлыг он дамжин хэрэгжүүлэхээр болсон. Учир нь Энхтайвны өргөн чөлөөний нэг багц ажлын гүйцэтгэгчийн хариуцлагагүй, удаашралтай байдлаас шалтгаалж тухайн байршлын гэрээг цуцалсан юм. Ийнхүү энэ онд тухайн багцыг гурван багц тендер болгон, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Гүйцэтгэгч нь шалгарсны дараа шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн дагуу төрийн нууцад хамааруулж байсан мэдээлэл 60 орчим байсан бол Засгийн газрын тогтоолоор төрийн нууцад авсан мэдээллийн тоо давхцалгүй тоогоор 400 гаран болж даруй долоо дахин нэмэгдсэн байна. Үүнээс гадна “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллага нь “төрийн байгууллагын нууц” гэсэн ойлголтыг дотооддоо бүрдүүлэх болсон аж.
Тодруулбал, Б.А нь “… клиник”-ийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна. Тэрбээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдийн дансаар дамжин олгогддог нийгмийн халамжийн тэтгэврийг виз карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ.
Дөрөвдүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “, энэ хуулийн 9.1.4, 9.1.5-д заасан тохиолдолд эгүүлэн татах” гэснийг, мөн зүйлийн 9.4 дэх хэсгийн “9.3”, “, эгүүлэн татах”, “, энэ хуулийн 9.1.4, 9.3-т заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар”, “, 9.1.5” гэснийг тус тус хассугай.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажилла”, “…уг хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуул” хэмээсэн нь гацаанд оржээ.
