Долоон сар гарч наадам хаяанд буулаа. Наадам, цагаан сар хоёр бол яалт ч байхгүй монгол хүн болж төрсний тамга гэрчилгээ гэж боддог. Дуртай байх дургүй байх хамаа байхгүй.
Тээврийн цагдаагийн албанаас авто замын хөдөлгөөний талаарх мэдээллийг хүргэж байна. Хурдан морьдын уралдаан эхлэхээс өмнө Хүй долоон худаг руу чиглэлтэй авто замын хөдөлгөөнийг 4 эгнээ болгож, гарах хөдөлгөөнийг 2 эгнээ болгох аж.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 225 хурдан үрээ бүртгүүлж, 14 цаг 30 минутад гарааны зурхайгаас эргэн 14 км зам туулан дөнгөж сая барианд орж ирлээ.
Энэ өдрөөс эхлэн дэлгэр Монголын Үндэсний их баяр наадмыг Дэлхийн адууны өдөртэй таширлан тэмдэглэх бэлгэ дэмбэрэл, өлзий учрал бүрдэж байна.