МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
өчигдѳр
“Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины хоёр дахь өдрийн уралдаан Хүйн долоон худагт сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлсэн.
Хурдан азарганы уралдаанд нийт 153 азарга бүртгүүлэн, 106 мордсон бөгөөд 10 цаг 55 минутад гарааны зурхайгаас эргэж, хэдхэн хормын өмнө бариад орж ирлээ.
Адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд Баянхонгор аймгийн харьяат Монгол улсын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хүрэн халзан түрүүлж, наадамчин олноо баясгав. Хүрэн халзан азарга бүсийн наадмын 1 түрүү, 1 айргийн эзэн бөгөөд энэ удаа төрийн наадмын түрүү авлаа. Хүрэн халзан азаргыг 9 настай Баасанхүүгийн Мөнхбилэг унаж хурдлуулсан бол уяа сойлгыг нь Монгол улсын алдарт уяач Чулуунбаатар Амарсанаа тааруулсан байна.
Аман хүзүүнд Дундговь аймгийн Алдарт уяач Цэндсүрэнгийн Ононбатын хүрэн халзан, айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Д.Отгоогийн хүрэн, айргийн дөрөвт Орхон аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд, айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул аймгийн алдарт уяач Батмөнхийн Тогтохын хүрэн халзан тус тус хурдаллаа.
Зочин · өчигдѳр
80955877
Зочин · өчигдѳр
SEXSDI80965877