УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдаанд иргэн Батболдын Болдбаатараас petition.parliament.mn системээр гаргасан нийтийн өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилснаа танилцуулав.

Өргөдлийг 100,200 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна. Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай хуулийн төсөл санаачлах санал юм.

Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар