Хамгийн гол нь энэ бол хаалттай эсвэл цөөн хүний хүрээний арга хэмжээ биш. Зуны улиралд хэн ч оролцох боломжтой, нээлттэй хэлбэртэй байна. Сонирхсон хүүхэд, залуус, иргэд өөрсдийн оролцоогоороо энэ үйл ажиллагаанд хамрагдах бүрэн боломжтой гэдгийг хэлье.
Тиймээс “Оюу толгойн гэрээг байгуулсан хүмүүсээр Монголчууд бахархах ёстой” гэсэн дүгнэлт өнөөдөр нэг хүний байр суурь байж болох ч нийт ард түмний үнэлгээ огтхон ч биш. Бахархал уу, эсвэл гутамшиг уу гэдгийг улс төрчдийн мэдэгдэл биш, харин бодит үр дүн л харуулах болно.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн албан тушаалтны зургийг нийтлэлдээ ашигласныг Хүний Эрхийн Үндэсний Комисс “Биометрик мэдээлэл” гэж мушгин гуйвуулж, улмаар 20 сая төгрөгөөр торгосон нь мэдэх эрх, үг хэлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлье.
Ашигт малтмалын хууль бол Монгол Улсын хөгжлийн суурь хууль шүү дээ. Энэ хуулиа өөрчилсөөр байгаад хөгжлөө гацаатай болгочихсон. Хайгуулын салбар хоцрогдолд орж шинэ орд, нөөц нэмэгдэхээ больсон, ашиглаж байгаа ордуудын нөөц багассаар, экспортлогчид, үйлдвэрлэгчид төлж дийлэхгүй татварын өрөнд орсон. Гадаадын хөрөнгө оруулагчид ч орж ирэхгүй болсон.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
